Хишигдалай ТОМ, ТОМ ярьсаар


“UBS” телевизийн “Universe best songs” наадмаас олон авьяастай залуус төрөн гарсан. Тэдний нэг бол дуучин А.Хишигдалай юм. Чадалтай хоолойны ачаар рок поп урлагт танигдсан гэх тэрбээр гарч ирсэн цагаасаа л үргэлж олны хэл амны бай болдог байсан. Дөнгөж танигдаж эхэлж байхдаа найзынхаа хувцасыг гуйж өмсөн гангардаг байсан гэгдэх бүсгүй нэг л өдөр гоо сайхандаа засвар хийлгэн, урлагийн эгч нарынхаа адилаар өөртөө итгэлтэй сэхүүн гэгч нь алхах болсон. Өдгөө хүмүүстэй зиндаархан тэнгэрийн гүнж мэт харьцдаг болсон Хишигдалай өөрийнхөө ч хэл амнаас болж бусдын дургүйг нилээдгүй хүргээд авдаг. Хээгүй хээгүй гэхэд хэтэрхий хэнхэгтэй гэмээр санагдах түүний сүүлийн үеийн сүржигнэлээс та бүхэнд хүргэж байна. Өөрийнхөө цахим хаягаар тэрбээр: 

Өөрийнхөө чадлаар мөнгө ол

Өрөөлийн гарт амьдарлаа битгий даатга

Өнөөдөр хайртай гэж гүйх нэгэн

Маргааш нүүрээ буруулахыг

Бурхан ч таахын аргагүй

Өөрийнхөө амьдралын эзэн бай

Өөр хэн ч чамайг орлохгүй

Чи бол Цорын ганц

Ааа нээрээ бас хүний юм хүний л юм байдаг юм шүү! Цэцэг цэврүү шиг охид минь. Тэгээл хүний юмаар хүүдэгнээл том том яриад яваад байв! гэжээ. Уг нь бол манай их зохиолч Б.Лхагвасүрэн “Мунхагийн дуугай нь үзэмжтэй” гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Дуулдаг болгон нь нийгэм рүүгээ дайрч давшилсан үг шидээд байвал юу болох болж байна. Хичнээн арван ном гаргаад, хэдэн зууныг “үгээрээ” дайлаар морьдсон манай  бичгийн хүмүүсээс эхлээд Хишигдалай байтугай урлаг соёлын “акул”-уун хэлэх үг, хийх үйлдлээ бодож хийдэг юм шүү. Ёстой л том, том юм ярьсан хүн нь Хишигдалай өөрөө болж байх шив дээ, жаахан зөв үлгэр дуурайлал үзүүлэхгүй бол удахгүй фэн ч үгүй болох вий дээ залуу уран бүтээлчид минь.  

 

JUNE

PAPARATSI.MN