Хэд хонгийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулсан. Энэ үеэрээ "Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлыг өнөө, маргаашгүй томилно. Ажлын туршлага, мэргэжил зэрэг шалгуурыг харгалзан гүйцэтгэх захирлын томилгоог явуулна. Хэн томилогдохыг сонгогдсон хойно нь хараарай" гэсэн ерөнхий мэдээлэл өгсөн.
Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллэж буйгаар, тус албанд “Алтжин” группийн тэргүүн Г.Алтанг томилох шийдэлд хүрчээ. Г.Алтан хатагтай "Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоход түүний дотны найз УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нь тусалсан байх магадлалтай. Тэдний хувьд нэг нутаг усны сайн найзууд гэгддэг. Ц.Нямдорж сүүлийн үед “Эрдэнэт”-ийн асуудлыг ярьж эхэлсэн нь Г.Алтангийн ашиг сонирхлыг хамгаалан, замыг нь засч өгч байгаа юм биш гэх хардлага олон нийтийн дунд төрөөд байсан юм.
Ямартай ч энэхүү томилгооноос үзэхэд "Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшигч талтай Засгийн газраас тодорхой тохиролцоонд хүрэлгүйгээр, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын сануулсанчлан, төр гүйцэтгэх удирдлагыг нь томилох шийдвэрт хүрсэн бололтой.
Өнгөрсөн долоо хоногт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилсон. Уг томилгооны дагуу ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны ТНБД Г.Нандинжаргал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын зөвлөх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын дарга Н.Доржсэмбэ нар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-д төр төлөөлөн ажиллахаар болсон билээ.
Эх сурвалж: ARDCHILAL.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ