AHУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж буй тэрбумтан Дональд Трамп Калифорнид гарсан халдлагын дараа “Лалын шашинтнуудыг АНУ-д оруулахыг бүрмөсөн хориглох хэрэгтэй” гэж мэдэгдсэн нь өрсөлдөгчдийнх нь “зууш” болсон билээ. Түүнийг анх ингэж мэдэгдэхэд Цагаан ордны зүгээс хүлээцтэй хандсан бол Өмнөд Каролина мужийн сонгогчидтой уулзах үедээ дээрх санаагаа дахин баталгаажуулахад яаралтай мэдэгдэл хийхэд хүрчээ. “Ноён Д.Трампын дэвшүүлсэн санаа нь байж болшгүй бөгөөд нэгдсэн улсын үнэт зүйлд ноцтойгоор харшилж байгааг” мэдэгдэлд онцгойлон дурьдсан байв.
Калифорнийн халдлагын дараа явуулсан санал асуулгад нийт америкчуудын 25 хувь нь лалын шашинтнуудад хандах хандлагаа сөрөг тал руу өөрчилсөн хэмээн хариулсан бөгөөд Д.Трампыг энэхүү 25 хувьд таалагдах өнгөцхөн зорилгоор маш бодлогогүй мэдэгдэл хийлээ гэж буруутгаж байгаа юм.
Д.Трамп нэр дэвшиж хугацаандаа БНН-ын бодлогоос хальж гарсан мэдэгдлийг удаа дараа хийж, намаасаа банга хүртэж байсан. Энэ удаа ч өрсөлдөгч нар нь өөлж, хэт туйлширсан буюу “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-той утга нэг үйлдлийг “Д.Трампын арга барил” хэмээн нэрлэх болжээ.
Д.Ирээдүй
Zindaa.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна