Flash хамтлаг ирэх арван хоёрдугаар сард тоглолтоо хийх гэж байгаа билээ. 2013 оноос хойш уран бүтээлдээ ач холбогдол өгөлгүй завсардуулаад байсан тэд ийнхүү эргэн нэгдэж байгаа нь цаашдын уран бүтээлээ үргэлжлүүлэх гэж байна уу, эсвэл сүүлийн үеийн “мода” болоод байгаа зарим нэг хамтлагийнхны нэгэн адилаар хэдэн жилийн дараа сүртэйхэн шиг гарч ирж тоглолтоо хийчихээд буцаад нам гүмхэн амьдрах гэж байна уу гэдэг нь тодорхойгүй байна.
Одоогоос 10 жилийн өмнө байгуулагдаж байсан хөвгүүд хамтлагийнхаа 10 жилийн ойтой холбогдуулан тоглолтоо өргөн барина хэмээн мэдээлэл өгч байгаа бөгөөд одоогоор тоглолтын өдөр, цаг нь албан ёсоор товлогдон гараагүй байгаа гэнэ. Тэд ийнхүү эргэн нэгдэж, тоглолт хийх гэж буй талаараа нэгэн телевизийн хөжмийн хөтөлбөрийн зочноор уригдан ярилцлага өгсөн байна.
Харин тэрхүү нэвтрүүлгийн хөтлөгчөөр “Шар айраг” хамтлагийн ахлагч, дуучин Г.Ганхүү ажиллаж байсан юм. Илэн далангүй, нээлттэй яриа өрнүүлж байх явцдаа “FLASH” хамтлагийн нэрний тухай асуудал хөндөгдөн гарч ирэх нь тэр ээ. Залуус ч нэрнийхээ утга учрыг тайлбарлан ярьж байтал Г.Ганхүү “Уучлаарай миний дүү нар, хамталийнхаа нэрийг зөв хэлчих, ах нь бас бага сага хэлний мэдлэгтэй хүн шүү!!!” хэмээн шууд нэвтрүүлгйин үеэр хамтлагийн залуусыг эвтэйхэн гэгч нь эвгүй байдалд оруулжээ. Г.Ганхүүгийн тэдэнд хэлэх гэсэн далд санаа нь “Хамтлагийнхаа нэрийг гадаад нэр байхаар сонгосон бол хэлний дуудлагандаа анхаар” гэсэн байсан нь лавтай. Ер нь ч тэгээд ах нь сургаж, дүү нь сонсдог гэдэг дээ...
JUNE
PAPARATSI.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ