ӨНӨӨДӨР: МУГЖ Г.Ариунбаатарт Чингис хааны одон гардуулна


Өнөөдөр Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр буюу Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байна. 


Энэхүү өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу тус одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатарт хүртээх гэж байна.


“Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагааг 11.00 цагт МҮОНРТ-ийн Үндэсний телевиз болон "Монголын мэдээ" суваг, Үндэсний олон нийтийн MNB.MN цахим хуудсаар шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм.


Мөн Их Эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 хүчит бөхийн барилдаан  14.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.


Бүх нийтийн амралтын өдөр тул автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.