Мрнголын улс төрд хоёр л хэлэмгий доломгой улс төрч бий. Энэ бол Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёр юм. Тэдний дунд үе үе сөргөлдөөн гардагийг хэн хүнгүй л мэднэ. Хамгийн сүүлд л гэхэд "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувьтай асуудлаас үүдэж маргалдсан нь саяхан.
Магадгүй энэ хоёр эрхмийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж зарим улс төр судлаачид үзэж буй. Тэгвэл Увсчууд дараагийн Ерөнхийлөгч Увсаас гарах тухай ийн өгүүлжээ. Энэ тухай Увсын мэдээ сонинд "Нам төрийн их удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын залгамжлагч бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж юм. Увс аймагтаа ирээд Ц.Нямдорж "Их халхтай үзэлцдэг ганц бага настан баяд байг л дээ. Увс хүн улсын Ерөнхийлөгч болох учиртай" гэж хэлсэн удаатай. Ц.Нямдорж бол Монгол төрийн их удирдагч. Орос, Хятад хоёрт хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч. Эрдэнэт үйлдвэрээр дөрөөлөөд ерөнхийлөгч болох хэрэгтэй" хэмээн бичжээ.
Эх сурвалж: Zindaa.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна