Сайдын суудлыг мөнгөөр худалдаж авсан гэгдэх “Увсын мөнгөний хэтэвч” хэн бэ?


Засаг төр солигдож, яам, агентлагуудын шинэхэн тэргүүнүүд суудалдаа заларсан. Харин томилогдсон цагаасаа л “но-той” сайд гэсэн сэтгэгдлүүдийг өнөөг хүртэл харамгүй хүртэж байсан Сангийн сайд Б.Чойжилсүрэн үүрэгт ажлаа долдугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан юм. Өмнө нь хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан түүнийг сонгуулийн үеэр үргэлж “мөнгөний хүчээр” ялсан гэх мэдээлэл дагасаар байдаг. “Хурд” компаниа анх 1995 онд байгуулж байсан тэрбээр 89 компанитай байж үзсэн гэх хэн хүний санаанд багтамгүй мэдээллийг өгч байсан.  

 

“Хурд” групп, “Хурд-Хүнс”, “Хурд-Авто”, “Хаусинвест”, “Талын шонхор”, “Саудгобикоэлтранс”, “Саудгобиблейкгоул”, “АпартментКейЭйч”, “Хурд ложистик”, “Хурд-Автомотив”, “Хурд-Интернэшнл” зэрэг компаниас гадна “Рапит харш”, “Апартмент кей эйч хотхон”, “Хурд таур”  зэрэг томоохон орон сууцны хотхон ч бас түүний энэ олон компаниудын жагсаалтыг үргэлжлүүлдэг.

 

Сангийн сайд болсноосоо хойш өөрийнхөө хувийн ашиг сонирхолд нийцүүлэн хууль санаачилдаг гэдгээрээ улс төрийн бүлэглэлийн болон МАН-ын “санаа нэгт” нөхдийнхөө эгдүүг хүргээд буй түүнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хатуухан үг чулуудлаа. Барилга, хувцас, хүнсний үйлдвэрлэл болон газар тариалан мал аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ажуй нэгжийн нэг жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгнөөс ихгүй татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 1 хувийн орлогын албан татвар ноогдуулахаар санаачлага гаргасныг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж “Удаа дараа намын нэр хүнд унагалаа” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. 

 

Харин эрхэм сайдын хувьд бол “Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдлыг зөв зүйтэй, бодитоор тодорхойлж, эдийн засгийн хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлэн ажиллаж, 2016 оны Төсвийн тодотголыг УИХ-аар батлуулж, 2017 оны Төсвийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьж, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг боловсруулан ҮАБЗ-өөр хэлэлцүүлэхээр хүргүүлсэн зэрэг хэд хэдэн томоохон ажлыг хийж гүйцэтгэсэн” хэмээх байр сууринаас хандаж байгаа бололтой. 

 

Ямартай ч сайдын суудлыг мөнгөөр худалдаж авсан “Увсын мөнгөний хэтэвч” гэгдэх Сангийн сайд Б.Чойжилсүрэнг намын нөхөд нь анхааралдаа авч, цаашлаад сайдын суудлын асуудлыг дахин хэлэцэх шаарлдагатай гэдгээ илэрхийлсээр байна. Гэдсэндээ хөлөө жийлцэнэ гэгчийн үлгэрээр нам дотроо хагаралцаж байгаа МАН-ын нөхдүүд энхнээсээ бие биенийхээ аминчхан үзэлд ундуйцаж, нэгэн дээвэр дор байгаа гэдгээ ч хүлээн зөвшөөрөхийн ч аргагүй байдалд хүрээд байгаа бололтой. Сонгуулийн үеэр амлаж байсанчлан жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих бус харин ч том компаниуд руу чиглэсэн хуулийн төсөл санаачилж байгаа Сангийн сайд Б.Чойжилсүрэнд  УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр бухимдаж буйгаа ийнхүү илэрхийлжээ. 

 

JUNE

PAPARATSI.MN