С.Зоригийг хөнөөсөн алуурчин олдолгүй өдгөө 18 жилийн нүүрйиг үзжээ. Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан Ардчилалын алтан хараацай С.Зориг агсны үхэлд холбоотой янз бүрийн таамаг, сэжгүүд өнөөг хүртэл явсаар одоо л уг хэргийн эзэн холбогдогч тогтоогдож шүүхийн байгууллагад очиж байгаа аж. Тус хэргийн эзэн холбогдогч нь одоо ч эргэлзээтэй байгаа нь хүн бүхний гайхшралыг төрүүлдэг.
Ямартай ч С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалтын явц дуус ч, хэргийг шүүх цаг ирсэн аж.
С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдэд прокуророос ял оноож шүүхэд шилжүүлэх цаг тун удахгүй бололтой.
Өнгөрөгч мягмар гаригт/2016.10.25/ Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат, нийслэлийн Прокурорын хяналтын прокурор Б.Бясман нарын сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд энэ тухай дурдсан юм.
“С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа ерөнхийдөө дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэсэн юм.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар С.Зориг агсны хэрэгт яагаад Орхон аймгийн гурван иргэн шалгагдах болов. Тэднийг ямар нотлох баримтын үндсэн дээр сэжиглэж буй юм бол хэмээн олон нийт хийгээд сэжигтнүүдийн ар гэрийнхэн гайхаж буй юм.
Өмнө нь Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт сэжигтнээр ч бус яллагдагчаар татан оролцуулж байгаа тухай мэдээлэл нийгэмд шуугиан дэгдээж Үүл баатрын зүгээс хэвлэлийнхэнд хандаж байлаа.
Хариуд нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтнээр, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан. Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм. Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг дахин сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Хэрэгт ганцхан Э.Бат-Үүлийг биш хэд хэдэн хүнийг холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татан шалгаж байгаа. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Э.Бат-Үүлийг сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл гарч ирсэн учраас татаж шалгаж байна. Түүнээс биш сонгуультай холбоотойгоор улс төрийн зорилгоор шалгаагүй” хэмээн тодорхой ярьсан байдаг.
Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын эхээр сэтгүүлчидтэй уулзалт хийхдээ “С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарснаас хойш манай хууль хяналтын байгууллагынхан олон жил нойр хоолгүй ажилласан. Нэг зүйлийг хэлье, энэ дээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэх ямар ч зорилго тавиагүй шүү. Хянаж байгаа улсууд ч сайн харж байгаа. Энэ хэргийн эзнийг олоход бид туслах ёстой л гэж бодож байна. Хэрэг шүүхийн шатанд очиж шийдэгдэх хэмжээнд очиж байгаа юм болов уу гэсэн ойлголт байгаа. Монгол Улсын Ерөнхий прокурор бол төрийн хууль цаазны жинхэнэ зөвлөх гэж явдаг. Би бол Ерөнхий прокуророос л хяналт тавьж байгаа хүний хувьд асууж тодруулдаг” хэмээсэн.
Ер нь ямар ч хэргийн талаар улсын Ерөнхийлөгчөөсөө эхлүүлээд прокурорын байгууллагаас эрх мэдэлтнүүд байн байн зарлаад мэдээлэл хийгээд байдаггүй. Ерөнхийлөгчийн зүгээс ч хэлж байна, прокурорууд удаа дараа албан ёсны мэдээллийг олон нийтэд өглөө, тэгэхээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг шийдэгдэж, мөрдөн байцаалтын шат дуусаж одоо хэргийг шүүх явц эхлэх нь гэж ойлгож болох нь. Гол нь прокуроруудын удаа дараа мэдэгдсэнчлэн төрийн нууцын зэрэглэлтэй баримт, материалууд хавсаргагдсан хэрэг учир шүүх хурал хаалттай болох магадлал өндөр байна.
Түүнчэн талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр ар гэрийнхэн, хохирогчид мэдээлэл хийх аж. Тус хэргийн талаар бид үргэлжлүүлэн мэдээллэх болно.
Б.Учрал
Breakingnews.mn
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна