УИХ-н гишүүн асан, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга үсээ хусуулан, өөрийн өнгө иөрхөндөө нэг мөсөн анхаараад авсан. Түүнийг сонгуульд нэр нь гараагүй болхоор ийн “даяанчлах”-аар шийджээ гэх олны таамаглал нэг хэсэг гарч байсан ч намжсан.
Тэгвэл түүнийг Цагдаагийн газраас дуудан шалгаж байна гэсэн мэдээлэл гарсан. Лавлан тодруулвал Нийслэл, дүүргийн сонгуульд саналаа өгөхгүй гэдгээ өөрийн илэрхийлсэн нь олны хараанд өртжээ. Мөн гомдлыг ТВ-7 хоног сэтгүүлийн эрхлэгч М.Энхээ гэх хүн гаргасан гэнэ. Өөрийнх үзэл бодолд ийнхүү эсэргүүцэл үзүүлэн, гадны нөлөөлөлд автуулсан тус эрхлэгчид хандан Г.Уянга “ХУД-ийн Цагдаагийн хэлтсээс ярьж байна.
“ТВ 7 хоног” гэдэг сэтгүүлийн эрхлэгч М.Энхээ гэдэг хүн миний эсрэг гомдол гаргажээ. Тэрээр цагдаад биеэр очиж гомдол гаргасан байна. "Би саналаа өгөхгүй" хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг олон нийтэд санал өгөхгүй байхыг уриалсан, үүнээс болоод ирц хүрээгүй гэж үзжээ. Намайг ийнхүү байлдан дагуулах чадвартай хэмээн өндрөөр үнэлсэн М.Энхээд маш их баярлалаа. Энэ их үнэлгээг чинь алдахгүйг хичээж олон түмэнтэйгээ ойр, тэдэнд нөлөөтэй байхыг хичээж ажиллах болно оо” хэмээжээ.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна