УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд мэдрэмжгүй загваргүй хувцасладагаараа нэртэй. Тэгвэл эрэгтэй гишүүдийн хувцаслалт нь танхай эрээ цээргүй байдаг болохыг залуучуудын төлөөлөл Л.Оюун-Эрдэнэ харуулдаг. Монгол хүн ахмад хүнтэй уулзах зэрэг хүндэтгэлийн үйлд энгэр заамаа бүрэн товчилж дээл хувцасаа засан очдог байсан. Тэр тусмаа төрийн ордонд бүр ч хүндэтгэлтэй байх учиртай.
Гэтэл чуулганы хуралдаан дээр компанийхаа ТУЗ-ийн хуралд эзэрхийлж байгаа солонгос захирлын хүү аятай энгэр заамаа задгайлан сууж байгаа Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө загварлаг гэж бодож байгаа байх. Тэрээр Хэнтийчүүдийн төлөөлөл болохоос хангу нарын төлөөлөл биш баймаар. МАН-ын шинэ гишүүдэд төрийн албаны “дресс код” гэгчийг хэзээ ч сурахгүй бололтой. Хэдэн ахмад гишүүд нь тэдний ойлгохгүй төсөв мөнгөний бодлого, Эрдэнэтийн асуудал гэж зэргийг тайлбарлаж үйлээ үзэж байхын оронд арай ойлгохоор нь төрийн ордонд хэрхэн хэвцаслах ёстойг хэлээд өгмөөр юм. Энгэр заамаа задгайлсан Л.Оюун-Эрдэнэ тун танхай нөхөр мэт харагдаж байна. Ах нь төрийн ордонд хүн цохиж байсан юм чинь дүү нь энэ зэргийн юм үзүүлэлгүй яахав дээ..
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ