Урлагийнхан улс төр лүү хошуурч, улс төрчид урлаг руу урвадаг болсон. Түүний бас нэгэн жишээ бол дуучин Эрдэнэтунгалаг юм. 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн ч үнэхээр л “даахгүй нохойд булуу хураана” гэгчээр улс төрд тэнцээгүй. Харин түүний ээж болох Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, МУИС-ийн багш Д.Цэцэрлэг охиноо улс төрд ороход нь дэмжээгүй гэнэ. Тэрбээр “Эрдэнэтунгалагийг улстөрд орье гэхэд яг үнэнийг хэлэхэд тийм ч таатай хүлээж аваагүй.
Гэхдээ миний охин өөрөө л шийдэх ёстой юм. Миний охин Их засаг их сургуулийн хуулийн ангийг онц дүнтэй төгссөн юм шүү дээ. Дуучин болоогүй бол их сайн хуульч болох байсан. Сонгуулийн ганц, хоёр цуглаанд ч очсон л доо. Охиноороо үнэхээр бахархсан. Тэр үед яах аргагүй хүлээн зөвшөөрсөн дөө. Цаашид урлаг, улстөрөөр явах нь өөрийнх нь шийдэх асуудал. Гэхдээ дуучны хувьд ид хийж бүтээх, хоолойны өнгө тогтож гоё үе дээрээ яваа л даа. Удахгүй уран бүтээл хийх байх гэж бодож байна” хэмээжээ.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна