Голден жим фитнесс клубээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ удаа эцэг эх, ар гэрийн санхүүгийн боломж бололцоогүй эмзэг бүлгийн болон илүүдэл жинтэй хүүхдүүдэд зориулж жин хасах хөтөлбөрөө эхлүүллээ. Тус хөтөлбөрөөр хүүхдүүдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, үе тэнгийнхэнтэйгээ цагийг сонирхолтой үр бүтээлтэй өнгөрүүлэхийг уриалж байна.
Техник технологи хөгжихийн хирээр бидний амьдралд интернет цахим ертөнц хэрэглээ болжээ. Гэвч энэхүү технологийн хөгжилд хэт автсанаар та бидний хүүхдүүд хоорондоо амьд харилцаа үүсгэх нь багасаж, биеийн жин нэмэгдэх, хүч тамир муутай бие султай болох зэрэг асуудлууд бидний хүүхдүүдэд нүүрлэх болсон. Иймээс Голден жим фитнес клуб олон төрлийн чийрэгжүүлэх дасгал сургуулилт, бие хамгаалах урлаг, бүжиг, хөгжилтэй тэмцээн багтсан сонирхолтой хөтөлбөртөө хүүхдүүд та бүхнийг оролцохыг урьж байна. Эцэг эхчүүд та бүхэн ч гэсэн ирээдүй хойч болсон үр хүүхдүүдээ дэмжиж манай хөтөлбөртэй хамтарч ажиллахыг уриалж байна.
JUNE
PAPARATSI.MN
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна