“Никитон”-ы Баачка өөрөөсөө олон насаар дүү эхнэртэй. Т.Энхтуяа гэгч бүсгүй түүний насны ханиар сонгогдож, хоёр хүүхдийг нь төрүүлж өгсөн. Бага наснаасаа загварын тайзнаа алхсан түүний гэргий салбарынхандаа хандан хатуухан үгс нийтэлжээ. Тэрбээр“Зарим нэг илүү амтай, билүү долоосон юмнууд одоо боль. Дээд тал нь хоёр, доод тал нь нэг хүүхэдтэй, нас биед хүрсэн хүүхнүүд болчихоод жаахан охидууд шиг нэгэндээ атаархаж, ар хударгаар нь муулаад ямар хэрэгтэй юм бэ. Тэглээ гээд карьер хөөх нас чинь өнгөрсөн. Хоорондоо жарваганалдаад яахав дээ. Данс тооцоо боддог нь бодоод, алхаж гишгэдэг нь алхаж гишгэдэгээ хийгээд л байж бай.
Надтай тэрсэлдлээ гээд та нарт ямар ашигтай юм. Тэглээ гээд би доошоо орохгүй, та нар дээшээ гарахгүй. Хий дэмий тэгж стрессдэж, өөрсдийн сэтгэл санааг зовоож яанам бэ. Ядаж загварын дамжаа төгсчих, эхлээд. Үгүй юмаа гэхэд ядаж долоо хоног яваад үзчих. Тэгээд дараа нь надтай ном хаялцаад миний шавь нарыг загна, гоочил за юу. Хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй, сураггүй “сумъяанууд” хүүхэд загнаж алхаа заах юу вэ. Тэглээ ч заах арга зүй гэдэг та нарын бодож байгаагаас шал ондоо байдаг юм.Хүүхдийг авгайгаар нь дуудаж, орилж чарлаж, олны дунд эвгүй байдалд оруулаад хичээл заадаг, алхаа засдаг юм биш. Анх ямар гоё хамт олон байлаа. Сүүл рүүгээ болсон болоогүй эсэн бусын юмнууд орж ирээд жинхэнэ утгыг нь алдуулж, хооронд нь хагарал үүсгэж байна.
Би заавал та нарт таалагдах албагүй. Таалагдахгүй бол би тал засч, худлаа инээхгүй. Байгаагаараа л байна. Их зантай энэ тэр гээд байх юм ч байхгүй. Би таалагдахгүй хүнтэйгээ заавал харилцаж, наалинхайтах ёсгүй. Арав гаруй жил хамт байхад сайнтай, муутай бүх л үед намайг хамт байсан гэдгийг мэдэх нэг нь мэдэх л биз. Мэдэхгүй бол би заавал мэдрүүлэх гээд байх ч шаардлагагүй. Болилоо гээд надад алдаад байх юм ч байхгүй. Миний мөн чанарыг таньж чадаагүй хүмүүс л хар муухай бодолтой. Харин мэддэг хүмүүс минь миний талаар хэзээ ч тэгж ярьдаггүй ээ” хэмээжээ.
JUNE
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо