Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте Япон улсад төрийн айлчлал хийхээр өнгөрсөн шөнө Токио хотноо хүрэлцэн ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дутертегийн айлчлал гурван өдөр үргэлжлэх бөгөөд тэрбээр өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзана.
Ерөнхийлөгч Япон руу хөөрөхөөсөө өмнө Манила хотноо сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэрвээ АНУ дахин манай улсын асуудалд оролцож, тэдний гар хөл болсон нохойнууд улсын минь хэрэг хошуу дүрвэл ямар ч сануулга өгөхгүйгээр дайн эхлүүлэх болно. Энэ бол миний эцсийн анхааруулга. Филиппин, АНУ-тай байгуулсан бүх гэрээ хэлэлцээрээ хүчингүй болгоно. Маш олон жил бид АНУ-ын нөлөөн дор байлаа. Одоо хангалттай” гэж хэлжээ.
Дутертен хар тамхичдын эсрэг явуулж буй ажиллагааны үеэр олон хүн амиа эрсдэж буйг Цагаан ордны тэргүүн Барак Обама эрс буруутгасан билээ. Уг мэдэгдлийн дараа Дутерте, түүнийг гутаан доромжилсон хэд хэдэн мэдэгдэл хийсэн юм. Обама “NBS” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Дутертегээс болж Филиппин миний анхаарлыг улам татах болсон” гэж мэдэгджээ.
Shuud.MN
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ