С.Зориг агсны аллагын хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Амгаланбаатар цаазын ял сонсоод, Ерөнхийлөгчид өршөөгдөж байжээ


С.Зориг агсны аллагын хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Ц.Амгаланбаатар нар Ш.Отгонбилэг агсантай холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл гараад байна. УЕПГ-аас С.Зориг агсны эхнэр Б.Булган, Э.Бат-Үүл, Орхон аймгийн харьяат  Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг саатуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байсан. Тэгвэл Ц.Амгаланбаатар нарыг талийгаач Ш.Отгонбилэг агсантай холбоотой, ойрын хүрээнд ажиллаж байсан гэдгийг хуулийн байгууллага шалгаж тогтоосон гэх мэдээлэл гарч байгаа юм. Уг хэрэгт  яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаагийн ээж н.Жавзмаа УИХ-ын гишүүдэд хандаж гаргасан өргөдөлдөө хүүг нь хилс хэрэгт холбогдуулахдаа  өөр  хэрэгт  мөн гүтгэж байгаа талаар өгүүлжээ.

 

Хэрэгт холбогдсон Ц.Содномдаржаа нь 42, Ц.Амгаланбаатар нь  35, Т.Чимгээ нь 40 гаруй настай  аж.  Яллагдагч Б.Содномдаржааг хууль хяналтынхан 2015 оны наймдугаар сард баривчлан шалгаж эхэлсэн байдаг. Ц.Амгаланбаатарын хувьд таксины жолоочийн амь насанд хүрсэн  хэргээр Орхон аймгийн шүүхээс цаазын ял сонссон ч  Ерөнхийлөгчийн өршөөлөөр 25 жилийн хорих ял эдэлж байгаа нэгэн гэх мэдээлэл байна. За харин Т.Чимгээгийн тухайд яллагдагч Ц.Амгаланбаатарын ойрын хамаатан, ГОК-ын гуанзанд тогоочоор ажилладаг  байжээ.

 

Яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаа нь д  прокурорын шат хүртэл 7 сая төгрөгөөр өмгөөлөгч хөлсөлсөн ч,  тухайн өмгөөлөгч шүүхийн  шатанд өмгөөлөл үзүүлэх боломжгүй гэсэн тул ээж нь   өмгөөлөгч авахад туслалцаа үзүүлэхийг Ц.Нямдорж,  Ө.Энхтүвшин,  С.Дамба-Очир, О.Содбилэг, О.Баасанхүү Я.Санжмятав, С.Эрдэнэ, Д.Сарангэрэл,  Ш.Раднаасэд, ЖБатзандан  нарын нэр бүхий гишүүдээс хүсээд байгаа аж.

 

Эх сурвалж: Шуурхай.мн