Амархүү, Ариунзул хоёр “Cool love” дууг нь зохиож өгсөн багын найзаа дарамталжээ


Дуучин Амархүү, Ариунзул нарын тухай эвгүйхэн мэдээлэл үе үехэн цацагддаг. Хосууд үнэхээр хүн зодож, сурсан зангаа гаргадаг уу гэдэгт эргэлзэх хүмүүс байдаг. Гэтэл тэдний талаархи зарим мэдээллүүд үнэний ортой бололтой. Тэдний хамтран дуулж, олны дунд хит болгосон “COOL LOVE” дууны үгийг зохиож өгсөн О.Ариунзулын багийн найз болох Э.Сэвжидмаа тэднээс тун эвгүй гүтгэлэг, доромжлол амсжээ. Тодруулбал 2016 оны 2 сард CROCUS EVENT HALL-д болсон “Cool love lovevolution” тоглолтод дууг нь зохиож өгсөн найзыгаа урин, тоглолтынхоо арын өрөөнд хэсэг хугацаанд уулзсан боловч Э.Сэвжидмааг тоглолт дуусгаад явсных нь дараа Амархүү, Ариунзул нар шөнө дунд залгаж “Тоглолтын арын өрөөнд байсан  алтан зангиа гэх мэтчилэн маш олон сая төгрөгний үнэт зүйлс алга болчлоо, чи арай андуураад аваад гараагүй биз” хэмээсэн байна.

 

Үүний дараагаар буюу тоглолт болсны маргааш өдөр нь хосууд үнэтэй машинаа хөлөглөн Э.Сэвжидмаагийн гэрийн гадаа ирж  машиндаа суулган “Бусад бүх хүмүүсээс асууж үзлээ, үүдний хамгаалагчид чамайг тортой зүйл аваад гарч байсан гэж байна, миний алтан зангиа болон LV брэндийн тэлээнүүд, мөнгөн тоноглолтой бүснүүд чамайг тоглолтын арын өрөөнөөс гарч явсны дараагаар алга болчлоо. Хэрвээ авсан бол хэл үггүй гаргаад өгчих, гэрт чинь нэгжлэг хиймээр байна, бидний найзууд дунд хулгайч байдаг гэсэн мэдээлэл тараамааргүй байна, камерын бичлэгийг шалгахад чи ариун цэврийн өрөөнд маш удаж байгаад гарч ирсэн байсан. Тэр хугацаанд миний үнэт зүйлсийг биедээ шингээгээд зүүгээд гарахад хангалттай хугацаа. Цагдаа сэргийлэхийн байгууллагад том танил байгаа учраас хэрвээ авсан чинь үнэн бол хоригдох хэрэг гарна шүү” гэхчлэн сүрдүүлгийн маягтай үгсийг хэлсэн байна. Мөн багын найз дээрээ дуучин нөхрөө дагуулан ирсэн мисс О.Ариунзул “Явж чонын шөрмөс шатаалаа, хэнийх нь гар татахыг харая” гэхчлэн найздаа ёстой л төрөл арилжсан гэмээр зан гаргаад авчээ. Ийнхүү тэдэнд гүтгүүлж, доромжлуулсан багын найз нь хэсэг хугацаанд сэтгэл санааны дарамтад орсон боловч “Ийм үйлдэл гаргасныхаа төлөө надаас маш том уучлалт гуйхад бэлэн байгаарай” гэж хэлээд машинаас нь буусан бөгөөд 30 минутын дараа CROCUS EVENT HALL-руу хамт явж камерын бичлэг нягтлан шалгана гэсэн хосууд төд удалгүй найз руугаа залган “Биднийг уучлаарай, хулгай хийсэн хүнийг олчлоо, CROCUS EVENT HALL-ийн хоёр давхарт тоглолт үзэж байсан залуу өрөөнд хүнгүй үед орж үнэт зүйлсийг минь авсан байна, бид ч гэсэн өмнө нь хулгайд сэрдэгдэж байсан, одоо тайвшир, дараа хамт хоолонд ороё” гэжээ. Мэдээж хийгээгүй хэргийнхээ төлөө ийм том доромжлол амсана гэдэг сэтгэл санааны дарамтыг дээд зэргээг үзүүлж байгаа хэрэг болно. “COOL LOVE” дуу өдгөө хэн бүхний сонсох дуртай сайхан уран бүтээлүүдийн нэг болж, одоо ч хит болсон хэвээрээ байгаа.

 

Дашрамд дурьдахад тэд зөвхөн энэ дуугаараа уран бүтээлийн тоглолтоо нэрлэж, өөрсдийнхөө хайр сэтгэлийг ч энэ дуутай холбон тайлбарладаг. Тоглолт бүр дээрээ “Багын минь найз Сэвжидмаа маань зохиож өгсөн” хэмээн баярласнаа илэрхийлдэг тэднийг ийм санаанд багтамгүй авир гаргана гэж хэн санахав. Э.Сэвжидмаагийн хувьд сэтгүүл зүйн ангийг дүүргэсэн, багаасаа шүлэг, зохиол бичдэг, хүмүүжил сайн айлын охин бөгөөд энэ явдлаас хойш тэдэнтэй огт харьцаагүй гэнэ. Мэдээж итгэж явсан найздаа ийнхүү гүтгүүлнэ чинээ хэн санахав. Үлгэр жишээ хосууд болон жүжиглэж, олны өмнө хэлбэр үзүүлсэн тэд хамтдаа нийлж хүн дарамталж, зодохдоо гаршсан бололтой.

 

Анх дуугаа зохиолгохдоо хөлс, мөнгөн дээр санаа зоволтгүй хэмээн “томорч” байсан тэд зуун төгрөгний ч бараа харуулалгүй “хит” болгосон дууныхаа зохиогчыг хамтдаа нийлэн ийнхүү гүжирдсэн байна. Энэ мэт мэдээллээс үзвэл “бар”-нд танихгүй бүсгүй зодсон гэх үйлдэл нь улам үнэний ортой болж байна шүү. Төрөл арилжсан О.Ариунзулаас энэ байтугай үйлдэл гардаг гэхэд гайхах зүйлгүй л боллоо. Хамгийн их урам хугарсны дараа ч хамгийн том амжилт ирэх нь бий, тэдэнд дууны үг зохиож өгсөн өгөөгүй өөрийнхөө авьяасаар тодорч гарч ирэх ирээдүй түүнд байгаа гэдэгт найдаж байна.