АТГ-аас шинээр сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим сайтдаа байршуулаад буй.
Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан үндэслэлийн дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулиар шинээр сонгогдсон, томилогдсон болон албан тушаал нь өөрчлөгдөн томилогдсон 149, тухайн албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа 87, нийт 236 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдээлэл олон нийтэд ил болоод байгаа юм.
Холбогдох хуулийн дагуу УИХ-ын гишүүд хөрөнгө орлогоо жил бүр мэдээлэх үүрэг хүлээдэг. Энэ удаа УИХ-ын нэг бүхий 75 гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас бусад гишүүд хуулийн хугацаанд хөрөнгө орлогоо мэдүүлсэн аж. Тэрээр өнгөрсөн онд нийт хөрөнгийнхөө хэмжээг 19.5 тэрбум төгрөг хэмээн мэдүүлсэн байдаг.
Эх сурвалж:Medee.MN
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна