“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нэвтрүүлгийнхээ шинэхэн тайзыг зассанаасаа хойш өөрийнхөө ч гадаад гоо сайханд ихэд анхаарах болсон харагдана лээ. Тэрбээр “Нэвтрүүлэгт нэг хүн хэдэн ч удаа орж болно, Учир нь тэр хүний ярьж байгаа зүйлийн агуулга л тухайн цаг үед хүмүүст сонсогдох уу, үгүй юу гэдгээр л шалгуураа барьдаг шүү.
Монгол тулгатны зуун эрхэм хэмээх нэвтрүүлэгт л хүн ганц удаа ордог байх... тиймээс манай нэвтрүүлэг зочин хэн байх вэ гэдгээсээ илүүтэй агуулга, нийгэмд хүрэх цуурай нь юү вэ, яг одоо хэний үг хүмүүст хүрэх вэ гэдэгт анхааран ажилладаг л билээ” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Үүнийхээ хажуугаар сайд асан Мөнхчулууны Зоригтын нэг хэсэгтээ сошиалд олны анхаарлыг татаад байсан зургийг өөрийн “жиргээнд” нийтлэн “Таныг яг ингээд л энэ стильтэйгээ хүрээд ирвэл Цензургүй сайхан ярилцмаар л байна санж” гэжээ. Эрхэм “уран сайханч” Зоригт энэ стильтэйгээ ярилцахаар очих нь юу л бол. Үүнийг егөөдөл гэж ойлгох уу, эсвэл урилга гэж ойлгох уу.
JUNE
PAPARATSI.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна