АНУ-ын Мэрилэн мужид 12 сарын 18-нд болох Дэлхийн миссийн тэмцээн буюу “Miss World 2016” тэмцээнд А.Баярцэцэг оролцохоор болсонтой холбогдуулан “Miss World Mongolia”-ийн үндэсний ялагчийн титмийг гардуулах ёслол өнөөдөр боллоо. Уг арга хэмжээг “Asian future” компани зохон байгуулсан юм.

А.Баярцэцэг өнгөрсөн жил болсон “Miss World Mongolia” тэмцээний “Зорилго бүхий гоо сайхан” тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарч байсан юм. Мөн Австри улсад болсон Эх дэлхийн миссийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан. Тэрээр “Miss earth” тэмцээнд шилдэг 16-д шалгарч, Монгол орноо сурталчилсан Эко-видео нь шилдэг дөрөвт шалгарч “Youtube” сүлжээнд 210 мянга гаруй хандалт авч байсан юм.

Түүний боловсрол эзэмшсэнээс дурьдвал КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын “Mancosa management college”-д ОУ-ын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан байна. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгсчээ. Испанид байхдаа “Escala” загварын агентлагт ажиллаж, 2008 оноос хойш “Торго” агентлагт загвар өмсөх болжээ.

Тэрээр загвар өмсөхийн хажуугаар жүжиглэх авъястай нэгэн юм. Тухайлбал, “Netflix”-ийн МаркоПоло цувралд туслах дүр бүтээхийн сацуу, залуу Хубилайн дүрд дуу оруулсан байна. Мөн алдарт найруулагч Кристофер Копполагийн “Deadbeats” тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн болон богино хэмжээний 4 кинонд гол дүр, “Миний эхнэр тагнуулч”, “My sacred Blood”, “White on rise” зэрэг 9 кинонд туслах дүр бүтээжээ
Эх сурвалж: Breakingnews.mn
Б.Янжиндулам
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна