ргэжлийн Засгийн газар үйл ажиллагаа явуулсны дөнгөж дараахнаас ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох уу гэдэг асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Иргэдийн дунд ч хүлээлт үүсээд байсан билээ. Манай улсад иргэд өөрийн эзэмшихийг хүссэн байраа ипотекийн зээлээр авч болдог хууль хэрэгжээд хоёр жил болсон.
Харин энэхүү ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжих хугацаа энэ оны нэгдүгээр сард дууссан байдаг.
Гэвч иргэд найман хувийн зээлийг үргэлжлүүлэх хүсэлтэй байсан тул Засгийн газраас хөтөлбөрөө зогсоолгүй, шинэ журам баталж, найман хувийн зэлийг үргэлжлүүлэн олгосоор байсан.
Улаанбаатар бол НЭГ САЯ хүн амтай, метрополис хот. Улсынх нь иргэд байртай болж байгаа нь сайн хэрэг. Гэвч энэхүү зээл Монгол улсын эдийн засгийг хямралд өртөхөд хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл.
Дээрээс нь иргэд 50 сая төгрөгийн үнэтэй байрыг 20 жилийн хугацаатай 100 сая төгрөг төлж авч байгаадаа сэтгэл хангалуун байгаа нь тун харамсалтай.
АНУ-д ипотек 1930-аад оны их уналтын үед орон сууцны зээл хэлбэрээр анх бий болсон түүхтэй. Тэр үеийн АНУ-ын Засгийн газар ипотекийг эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж үзжээ. Америкийн ипотек иргэдийн үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, шилжүүлэх эрхийг хангахад голлон чиглэсэн байна. Ипотекийн зээлийн системд төрийн зүгээс үзүүлэх дэмжлэг маш өндөр байсан ба хувийн хэвшлийнхэн, гадаадын хөрөнгө оруулагчид энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байсан.
Харамсалтай нь 2007 онд эхэлсэн АНУ-ын ипотекийн хямрал удалгүй дэлхийн санхүүгийн хямрал болон үргэлжилсэн билээ.
Тэгэхээр өнөөдрийн дэлхийн санхүүгийн хямрал ипотекийн зээлээс шалтгаалжээ. Гэтэл Монгол улсын Засгийн газар 2013 онд дэлхийг санхүүгийн хямралд оруулсан ипотекийн зээлийг бондын мөнгөөр санхүүжүүлэн улсдаа нэвтрүүлсэн байдаг.
Ийм ухаангүй зүйл байж болох уу?
Ипотекийн зээлийг зөвтгөж болох нэг шалтгаан нь иргэд байртай болсон. Харамсалтай нь сар бүр төлдөг 500,000 төгрөгөөсөө болж идэх уух, өмсөх зүүхээ хүртэл багасгаж байгаа нь харамсалтай.
Өөрөөр хэлбэл, Солонгосын 50 сая хүн Хөвсгөл аймгийн газар нутаг дээр, Өмнөговийн газар нутгийг хоёроор үржүүлсэн хэмжээний газар дээр Японы 127 сая хүн амьдардаг гэсэн үг.
Харин манай гуравхан сая хүн ам 1,5 сая км2 талбай дээр амьдардаг.
Нэг хүнд ногдох газрын хэмжээгээрээ бид Гиннесийн номд бүртгэгдсэн. Гэтэл яагаад 80-хан м2-ийн төлөө сард 500,000-ийг 20 жилийн турш төлөх ёстой гэж???
Магадгүй бидний энэ байдлыг гадны орнууд тэр дундааЯпон, Солонгосчууд хараад шоолдог байх. Мөн биднийг ямар ухамсаргүй, алсын хараагүй тухай хоорондоо ярилцаж, нэг талаараа бидний оронд байсан бол хэмээн халаглан боддог гэдэгт би л хувьдаа эргэлзэхгүй.
Учир нь бидний өвөг дээдэс энэ газар нутгийн төлөө иргэнийхээ амийг, мөн өөрсдийнхөө амьтай золиослосон.
Гэтэл бид тэр их үнээр олдсон газар нутаг дээр амьдарч байж хэдхэн м2-ийн төлөө хөлс, цусаа урсгаж буй нь үнэхээр том тэнэглэл. Хүмүүс бүх л бүтэн газар нутгийн төлөө хөлс, цусаа ургаж байгаа бол бид дөрвөлжин м2-ийн төлөө насаараа ажиллах нь байна шүү дээ.
Яг одоо Мэргэжлийн Засгийн газар ипотекийн зээлийг түр хугацаагаар зогсоогоод байгаа.
100 м2 байр битгий хэл 80м2-ийнхаа хөрөнгийг шийдэж чадахгүй хүнд байдалд байгаа тухайгаа Монглбанкны ерөнхийлөгч Ц.Баяртсайхан саяхан мэдэгдсэн. Хэрвээ ипотекийн зээлийг үргэлжлүүлвэл улсын эдийн засаг бүр ч илүү хүнд байдалд орох тухай өнгөрсөн сард эдийн засагчид чуулж, Ерөнхий сайдад санал хүргүүлсэн.
Тиймээс иргэддээ өнгөн талдаа сайхан, сайн харагдах гэж улсдаа хохиролтой зүйл хийх шаардлага Мэргэжлийн Засгийн газарт байхгүй.
Тэгээд ч манайх шиг зах зээл багатай оронд ийм өндөр хүүтэйгээр байр олгоно гэдэг “иргэдээ хуулийн аргаар, шулж, мөлжиж буй хэрэг” юм. Хэрвээ бид жаахан ухаантай байсан бол 50 саяын байрыг 100 саяар авч буйгаа том тэнэглэл гэдгийг мэдэх л байсан. Газар бол улсын үндэс. ХАРИН БАЙР БИШ!!!
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна