Монгол бахархлын өдөр буюу Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан хийж бүтээсэн зүйлтэй, амжилттай яваа онцгой нэгнээ тодотгон “Чингис хаан” одонг гардуулан өгдөг уламжлалтай. Харин энэ удаагийн эрхэм хүндтэй одонгийн эзнээр МУГЖ, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар тодорсон. Оросын алдарт “Марийнский” театр болон, "Большой театр”-ын гоцлол дуучнаар ажиллаж байгаа түүнийг энэ зэргийн одонг авах цаг хугацаа нь болсон гэж үзсэн бололтой.
Ер нь ямар нэгэн шагнал, урамшуулал араасаа сайн ч, муу ч хэл амыг үргэлж дагуулж байдаг. Үүний нэгэн адилаар “Залуу хүн байна даа, энэ шагналд нас нь арай эрт байна” гэх нэгэн байхад “Юм хийж бүтээж яваа насан дээр нь зохих шагналыг нь өгч байсан нь дээр” хэмээн дэмжих хүмүүс ч байна. Юм бүхэн хоёр талтай. Г.Ариунбаатарын хувьд эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа чадварлаг сайн уран бүтээлч гэдэгтэй хэн ч маргахгүй. Мөн олны хэл ам, хайр хүндэтгэлийн аль алийг нь даагаад явбал түүнийг үүнээс ч илүү ирээдүй хүлээж байгаа биз ээ.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна