Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн, Баянзүрх дүүргийн иргэн 23 настай А, 28 настай С, Сүхбаатар дүүрэгт оршин суух М нарыг бусдыг залилан мэхэлсэн, айлган сүрдүүлж, дээрэмдсэн гэх хэрэгт сэжиглэн шалгаж байна. Сэжигтэн этгээдүүд нь, фэйсбүүкт хуурамч хаягаар дамжуулан бусдыг хуурч мэхлэн уулзаж, гар утас, мөнгийг нь дээрэмджээ.
Түүгээр ч зогсохгүй оршуулгын газарт аваачиж ухсан нүхэнд хийн, аминд нь халдахаар айлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлджээ. Мөн Хан-Уул дүүрэгт оршин суух 20 настай Б бусдын фэйсбүүкийн нууц үгийг олж аван, 20 гаруй иргэнийг 12 удаа залилан мэхэлж, мөнгө авсан хэргийг дээрх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж байна.
Medee.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна