Орос Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан соёлын арга хэмжээний хүрээнд Шилмэл загвар компаний урласан ноос ноолууран өдөр тутмын хувцас, торго болон эсгийгээр хийсэн үндэсний хувцас, гоёлын хувцас, өдөр тутмын хувцасны коллекциудыг арьсан гутал цүнх бүсний иж бүрдэлтэйгээр үндэсний бахархал болсон загваруудыг толилууллаа.
Тус загваруудыг Шилмэл загварын модель- дэлхийн сүпер модель тэмцээний Гран-при шагналтан Шинэтуяа, Miss Mongolian тэмцээний тэргүүн байрын шагналтан Батцэцэг, Asian super model тэмцээний тэргүүн байрны шагналтан Алтантуяа гэх мэт олон туршлагатай загвар өмсөгчид загварын хувцсыг тайзнаа амилуулсан нь Монгол улсаа сурталчилж олныг бишрүүлж чадлаа. Энэхүү соёлын арга хэмжээ нь Москва хотын Lotte зочид буудалд маш өндөр хэмжээнд зохион байгуулагдсан ба гадны элчин сайд, төлөөлөгчид хүрэлцэн ирж өндөр сэтгэгдэлтэй байснаа илэрхийлсэн юм.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна