Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагч Ц.Цогбадрахын “Эхлэл” нэртэй уран бүтээлийн бие даасан тоглолт аравдугаар сарын 27-ны өдөр Монголын Хүүхдийн ордонд болох гэж байна. Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуульд үеийнхнээ манлайлан тун ч амжилттай суралцдаг түүний хувьд урлаг, соёлын арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцож, бага наснаасаа маш олон амжилтын эзэн болсон тэргүүний сурагчдын нэг юм.
Нийслэлийн хүүхэд залуучуудын газрын “Эрдэм“ алтан медаль, Монголын хүүхдийн ордоны Эрдэм Алт, Мөнгө, Хүрэл медаль, Монголын Сурагчдын Холбооны дээд шагнал “Таван онцын эзэн” медаль, “Баянгол” дүүргийн шилдэг хүүхэд,2015 оны “Алтанцом” урлагийн улсын наадамд тэргүүн байр зэрэг тоочоод барамгүй олон шагналын эзэн авьяаслаг хүүг та бүхэн UBS телевизийн “Үл мэдэх цэцэгхэн хотхонд”, Монголын үндэсний телевизийн “Цоглог”, “Тунгаамал” хүүхдийн нэвтрүүлэг, ТВ-9 телевизээс зохион явуулдаг “Гэгээн алсын одод- 2014, 2015 Монгол туургатны их наадам”-ын хөтлөгчийн үүргийг гүйцэтгэж байснаар нь тодхон санаж буй биз ээ. Түүний “Эхлэл” уран бүтээлийн тайлан тоглолтоор Монголын Хүүхдийн ордонд аравдугаар сарын 27-нд уулзацгаая.
JUNE
НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН “ХҮРЭЭ-ТУЛГА” БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧ ЦЭРЭНПУНЦАГИЙН ЦОГБАДРАХЫН ТОДОРХОЙЛОЛТ
ТОВЧ НАМТАР
Цэрэнпунцагийн Цогбадрах нь 2000 онд Улаанбаатар хотод төрсөн, аав, ээж, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг.
Ц.Цогбадрах нь бага наснаасаа Áàÿí-Ç¿ðõ дүүргийн Улсын тэргүүний 52 дугаар цэцэрлэгт хүмүүжиж, 2006 онд Хан-Уул дүүргийн Хосе Мартын нэрэмжит 52 дугаар сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэн орж, 2008 онд Чингэлтэй дүүргийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Зуунбилиг сургуульд, 2009 оноос Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуульд, 2014 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ-Тулга” бүрэн дунд сургуульд “А” үнэлгээтэй суралцаж байна.
УРАН БҮТЭЭЛИЙН ТАЛААР:
Ц.Цогбадрах нь хичээл сурлагадаа анхаарч суралцахаас гадна бага наснаасаа цэцэрлэг, сургуулийнхаа урлаг, соёлын арга хэмжээнд идэвхи зүтгэлтэй оролцож :
Тоглосон киноны талаар:
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна