Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн дотроос яах аргагүй олны анхаарлын төвд байсан хоёр эрхэм бий. Тэд бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан нар юм. Тэгвэл Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд нэр дэвшсэн Э.Эрдэнэ ялалт байгуулж чаджээ. Тус хорооны саналын дүн эцэслэн гараагүй байгаа ч Э.Эрдэнэ 1000 саналаар илүүрхэж байгаа гэсэн мэдээлэл байна. Э.Хулангийн хувьд ч өөрийн нэр дэвшсэн тойрогтоо ялалт байгуулсан аж. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар тойрогт нэр дэвшсэн тэрээр тус дүүргийн ИТХ-д МАН-ын авсан есөн суудлын нэгийг ийнхүү авчирчээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна