Уухааны Батбаатарын улаан хүрэн өнгөөр гоёжээ


Уухааны Батбаатар хэмээх дэлгэцийн шилдэг уран бүтээлчийг өдгөө Монголчуудын дунд мэдэхгүй хүн тун ч цөөхөн биз ээ.  Олон ч жил өөрийн гэсэн тодотголтой сайхан дүрүүдийг үзэгч түмнээ чадварлагаар харуулсан түүнийг сайн жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй.

 

Танил дотно хоолойны өнгө, тайвуу аядуу төрхөөрөө үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг тэрбээр өөрийн хүү Анхбаярыгаа ч жүжигчин мэргэжилтэй болгосон нь одоо ааваасаа дутахааргүй сайн жүжигчин болж яваа. Түүний хүүг “аавынхаа авьяасыг өвлөсөн сайн жүжигчин болох нь ээ” хэмээн үзэгчид талархууштай хүлээж авдаг. Улаан хивсний ёслолын үеэр улаан хүрэн өнгийг сонгон алхсан нь түүнд зохисон харагдаж байна шүү. 

 

JUNE 

PAPARATSI.MN