УИХ-ын дарга Ц.Нямдорж өнөөдөр Төрийн ордны Б танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Энэ мэдэгдлийнхээ үеэр Эрдэнэт үйлдвэр болон, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хооронд наймдугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэрээнд тусгагдсан “ойлгомжгүй заалт” буюу урьдчилгаа төлбөр болох 15 тэрбум 258 сая төгрөгийг жил болгоны тогтсон нэг сард шилжүүлж байх тухай заалтыг асуудал болгон хөндлөө.
Түүгээр ч барахгүй хоёр үйлдвэрийн худалдах болон худалдан авах гэрээнд тусгагдсан 40 хувийн урьдчилгаа болох 87 тэрбум 119 сая төгрөгний тухай хэлэлцээр нь хуулийн дагуу байгаа эсэх нь тодорхойгүй байгаа учраас нарийвчлан нягтлан шалгах нь зүйтэй гэсэн санаачлалыг эрхэм Их хурлын дарга мэдэгдлээ. Ц.Нямдоржын энэ мэдээлэл нь хоёр үйлдвэрийн хамтын гэрээг “ганхуулахад” ихээхэн нэмэр болж болох учраас түүний дэлгэсэн “булхай” хэрхэн, ямар арга замаар шийдвэрлэгдвэл зохихыг харах л үлдлээ.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна