Хөгжлийн банкийг тойрсон асуудлууд сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа. Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.
Тодруулбал, АТГ-аас өнгөрсөн сарын дундаас эхлээд Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа юм.
Тухайлбал, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаярыг өнгөрсөн сарын 15-ны өдөр саатуулсан байдаг. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарыг өнгөрсөн долоо хоногт АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Н.Батбаяр нь цагдан саатуулагдсан даруйдаа зүрхний ачаалал даахгүй гэх шалтгаар батлан даалтад гарч гадуур шалгагдаж байгаа. Харин Н.Мөнхбатыг саатуулсан хэвээрээ байгаа бол Б.Шинэбаатарыг мөн гадуур шалгаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлээд байна.
Мөн тухайн үед бондын үр ашиггүй зарцуулах шийдвэрүүдийг гаргаж ирсэн тухайн үед ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, З.Энхболд, Б.Гарамгайбаатар тэргүүтэй хүмүүсийг шалгах хэрэгтэй гэж олон нийт үзэж байгаа.
Үүнээс гадна бондын мөнгөөр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэнэ гэж авчхаад эргэн төлөлтөө хийхгүй байгаа ААН болон хувь хүмүүсийг ч бас шалгах хэрэгтэй юм.
Одоогоор Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан "Фортуна" Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн сарын 15-ны өдрөөс эхлэн АТГ-т шалгагдаж эхэлсэн юм. Гэвч хамгийн сүүлд түүний биеийн байдлыг нь харгалзан үзээд гадуур шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж. Тэрбээр, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан бөгөөд тус яам нь тухайн үеийн Засгийн газраас гаргасан "Чингис", "Самурай" бондуудын нийт 2.1 тэрбум ам.долларын захиран зарцуулалтыг хариуцаж байсан юм. Ингэхдээ бондуудын мөнгөөр "Гудамж төсөл", "Гэр хорооллын дахин төлөвлөлт" болон 888 төсөл хөтөлбөрүүд зэрэг олон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт хийсэн гэж тухайн үеийн эрх баригчид мэдээлдэг ч эхнээсээ элдвийн хардлага дагуулсан бондын мөнгүүдийг Хөгжлийн банкаар дамжуулан сонгогдсон төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд бондын мөнгөний зарцуулалтыг олон нийтэд зарлахгүй нууцалсаар өнөөдрийг хүрсэн учраас ийнхүү АТГ-аас шалгаж байгаа аж.
Харин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат болон Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нар "Фортуна" Н.Батбаяр адил үндэслэлээр АТГ-т шалгагдаж байгаа бөгөөд Н.Мөнхбатыг саатуулж, Б.Шинэбаатарыг гадуур шалгаж байгаа юм.
Ингээд төсвийн мөнгийг үрэн таран хийсэн нөхдүүд эхнээсээ хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж, Хөгжлийн банк, Эдийн засгийн хөгжлийн яамны бүхий л луйвар булхай олны өмнө ил болж эхэллээ.
Харин дараагийнх нь хэн байх вэ ...
ZALUU.COM
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна