УИХ-аас Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталснаар 1800 орчим км төмөр зам шинээр барихаар болж, шийдвэрлэсэн.
Энэ ажил өнгөрсөн хугацаанд хэл ам ихтэй, бэрхшээл багагүй тулсан ч төмөр зам барих маршрут тодорхой болж, зарим ажил эхэлсэн юм. Гэвч одоо нэг асуудал үүссэн нь Тавантолгойгоос Гашуун сухайт хүртэлх 260 км төмөр зам барих трассын дагуу иргэдэд газар олгосноос зарим нь 3 тэрбум төгрөг нэхэж эхэлжээ. Энэ асуудал Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийг ихэд бухимдуулж, төр газраа авахаа мэдэгдээд байна.
Төмөр замын трасс дагуу олгосон газар нь УИХ, Засгийн газраас төмөр зам барихтай холбоотойгоор шийдвэр гарснаас хойш олгогдсон тул иргэн хохирох магадлал өндөр байгааг тэрбээр мөн онцолсон. Харин иргэд газраа зүгээр өгчих нь юу л бол. Төмөр зам дагасан газрын асуудал ирэх өдрүүдэд нэлээн асуудал дагуулах шинжтэй.
News.MN
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзав
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна
Ч.Лодойсамбуу: Итгэл үзүүлж дэд даргаараа томилох санал оруулсанд баярлалаа
Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ