Хүнээр уух юмаа бариулаад явахыг ер нь үлгэр дуурайлал гэх үү. Жинхэнэ эр хүн чинь хүнээр хоолой руугаа залгих юмаа бариулах битгий хэл үр хүүхдээ тэврээд, эхнэрээ хөтлөөд явах байлтай. Б.Баттөр гэгч энэ залуугаас манай урлаг соёлынхон үлгэр жишээ авах дээрээ тулчихаад байгаа юм бол өдий хүртэл зүтгэж ирсэн олны танил хүмүүсийг ёстой нэг “доош нь хийсэн” зүйл болох вий дээ. Яахав, залуу хүний хувьд биеэ сайхан авч явдаг, хөдөлмөрч залуу байна гэж үнэлэгдмээр байгаа бол илүү бодитой талаас нь өөрийгөө харуулах хэрэгтэй.
Гэтэл "Одууд түүнээс үлгэр дуурайлал авдаг" гэсэн гарчигийн дор дэндүү дайрч давшилсан, хэтэрхий дөвийлгөсөн утга агуулга бүхий мэдээлэл цацсан нь зүйд нийцэхээр хэрэг биш л баймаар сан. Шинээр гарч ирж байгаа авьяастай, хөдөлмөрч залуус аль аль салбарт зөндөө бий. Тэр болгон нь энэ мэтчилэн анхнаасаа амбиц хөөгөөд эхэлвэл үнэхээр ядмаг үйлдэл болох вий. Сүүлийн үед рекламанд тоглож, фото моделийн ажил хийж гарч ирж буй Баттөр гэгч энэ залуу бусад хийж бүтээж байгаа залуучуудаасаа илүү нэр хүндэд шунадагаа анхнаасаа харуулаад авлаа даа.
Эр хүний замын хүзүү урт гэдэг дээ, төлөв даруу хүнд хүссэн хүсээгүй “сайн нэр” өөрөө очдог байлтай. Түүний уух зүйлийг бэлдээд, бариад явж байгаа залуу бол 25-дугаар суваг телевизийн “Making the band” шоу төслөөс төрөн гарсан хамтлагуудын менежер, хөтлөгчийн үүргийг гүйцэтгэдэг байсан О.Пүрэв хэмээх залуу юм. Энэ удаад тэрбээр “их том од”-ын менежерийн ажлыг гүйцэтгээд, бяцхан жаалыг тэнгэрт мандуулахын төлөө зүтгэж яваа нь энэ бололтой. Хэрвээ сошиал ертөнцийн од юм бол, байх газартаа л од хэвээрээ үлдсэн нь дээр биш үү. Гэнэт нэг залуу гарч ирээд “надаас үлгэр дуурайлал ав” гээд байвал манай жинхэнэ “од”-уудад таатай санагдах нь юу л бол. “Би бол Монголын хамгийн сайхан залуу” хэмээн өөрийгөө тунхагласан түүний талаар уншигч танд ямар сэтгэгдэл төрж байна.
JUNE
PAPARATSI.MN
Ой хээрийн бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаан өнөөдөр болно
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
“Тусгаар тогтнол” шүлгийг 2235 сурагч уншлаа
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”- ийн бүтээн байгуулалт энэ сард эхэлнэ