Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулж ирсэн “Залуу хүн”-2016 цуврал лекцийн хоёр дахь зочноор “International Fashion Super Model” тэмцээний “Гранпри” шагналт загвар өмсөгч Э.Энхболд уригджээ. Тэрээр хүрэлцэн ирсэн оюутан залууст өөрийн мэдлэг, туршлагаасаа хуваалцан чөлөөт сэдвээр ярилцах бөгөөд залуус өөрсдийн сонирхсон асуултаа асуух боломж нээлттэй аж.
“Залуу Хүн”-2016 лекцийн нээлт Улсын Драмын Эрдмийн театрт болж, залуус "Глобал Бизнес Нэтворкинг Групп " ХХК-ийн захирал буюу “Lady” төвийн багш гэдгээрээ олноо танигдсан П.Эрдэнэтулга багшаас аз жаргалтай гэр бүлийг цогцлооход хэрэгтэй мэдээллийг авч , “Ромео Жульета”-тай нэгэн сонгодог оройг хамтдаа өнгөрүүлсэн билээ. Тэгвэл энэ удаад ч МЗХ-ныхон "Залуус" танхимдаа тун сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж, олон олон гэнэтийн бэлгийг залуустаа бэлдсэн гэнэ.
Тус лекц 2016.10.14 буюу энэ баасан гарагийн 17:00 цагт үнэ төлбөргүй зохион байгуулагдах бөгөөд мэдлэг мэдээллээр тархиа цэнэглэх хүсэлтэй оюутан, залууст нээлттэй гэдгийг дахин дуулгалаа.
Эх сурвалж: Sorgog.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна