МУГЖ, дуучин Д.Энхзулын хүү Чинбаярын “Аз жаргалын цэцэг” нэртэй анхны бие даасан уран бүтээлийн тоглолт болох гэж байгаа билээ. Түүний тоглолтыг нэгэн үеийн уран бүтээлч болох “B sound” продакшны захирал, дуучин Б.Болд продюссерлан ажиллаж байгаа юм. Урлагийн салбарт өөрийн гэсэн орон зайгаа бүрдүүлж, үргэлж шинэ сайхан уран бүтээлээр сонсогч түмнийхээ сонорыг мялааж байдаг залуус амьдрал дээрээ ч бас сайхан нөхөрлөдөг.
Тиймдээ ч нэгнийгээ дэмжин ийнхүү тоглолтын продюссерийн үүргийг гүйцэтгэж байгаа Б.Болдын хувьд өмнө нь ч бас уран бүтээлчдийн тоглолтыг хариуцан ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Аравдугаар сарын 14-нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд сонсогч түмэндээ “Аз жаргалын цэцэг”-ээр бэлэг барих гэж байгаа залуус билетний борлуулалтад бус харин үзэгчдийнхээ сэтгэлд нийцэхүйц, бүх талаараа сэтгэл ханамж өгөхөөр уран бүтээлийг хүргэхээр ажиллаж байна.
Тоглолтод МУГЖ дуучин Д.Энхзул, С.Эрдэнэцэцэг, Х.Болормаа, Л.Болдбаатар, СТА дуучин Я.Гэрэлчулуун, Б.Болд, Э.Чулуунчимэг, дуучин Д.Найдандорж, Б.Уранзаяа нар оролцон ая дуугаа өргөх юм байна.
JUNE
PAPARATSI.MN
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна