Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн 10-р сарын 20-ныг “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай болсон билээ. Энэ жил 4 дэх удаагаа зохиогдож буй маркетеруудын өдрийн хүрээнд “Бүтээлч Монгол” уриан дор 10-р сарын 20-ны өдөр CorporateHOTEL
& Convention center-т “Монгол Маркетеруудын Дөрөвдүгээр Чуулган”, “Реклам залгигчдын шөнө”, “Marketer’s Party” зэрэг цогц арга хэмжээ тус тус болно.
Арга хэмжээнд бизнесийн байгууллагын эзэд, гүйцэтгэх захирлууд, маркетингийн албаны дарга нар, маркетингийн мэргэжилтнүүд, төрийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга, мэргэжилтнүүд, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын захирал, маркетингийн албаны дарга нар, орон нутгийн бизнес эрхлэгчид, маркетерууд оролцоно.
Та бүхнийг “Маркетеруудын өдөр” арга хэмжээнд идэвхтэй оролцож, бусад маркетеруудтайгаа зэрэгцэн хөгжиж, баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Та 8808-6030 утсаар авна уу.
Facebook event: https://www.facebook.com/ events/691081154377076/
Онлайн бүртгэл: event.mnma.mn
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна