Энэ сарын 9-10-ны шилжих шөнө "Шош" хэмээх нэгэн автомат тоглоомын газрыг дээрэмдэж, арав гаруй хүнийг бэртээсэн хэрэг гарав.
Тоглоомын газарт байсан 30 гаруй залуус руу буу тулган, арваадыг нь хутгалж гэмтээсэн этгээдүүдэд 10-20 жилийн хорих ял онооно хэмээсэн ч цаашид ийм хэрэг гарахгүй байх магадлал алга.
Учир нь энэ мэт өршөөлөөр суллагдагсад гэмт хэрэг үйлдэн, энгийн иргэдийн амь насыг хохироох, эд материалын хохирол учруулах нь энгийн л үзэгдэл болжээ.
Хүний амь үрэгдчихээгүй нь аз. Үгүй бол АКА буугаар тэнд байсан 30 гаруй хүнийг шүршин хороож, нийгэмд маш том үймээн самууныг дэгдээх бүрэн боломжтой байлаа.
Энэхүү асуултуудад жирийн иргэд ч өлхөн хариулчихна лээ. Тэрхүү тоглоомын газар шөнийн цагаар байнга ажилладаг бөгөөд эргэн тойронд нь цагдаа нар холхилддог ч, хаахын оронд бараг л хамгаалагч маягаар байдаг гэнэ.
Мөн хотод байгаа энэ мэт тоглоомын газрууд томчуудын халаасыг дүүргэдэг хэрэгсэл нь болсоор нэлээд уджээ.
Судлаад үзвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 онд гаргасан 155 тоот тушаалын 2.5-д “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дэргэд байрлаж буй байранд явуулахыг хориглоно” хэмээжээ.
Хэрэг гарсан "ШОШ" хэмээх автомат тоглоомын газар нэгдүгээр сургуулийн хажууд байрладаг тухай мэдээлсэн.
Зөвхөн энэ үндэслэлээр тус тоглоомын газрын үйл ажиллагааг хааж болохоор байв. Гэтэл хаасангүй, харин ч хэрэг гарахад хүргэв. Мөн автомат болон цахим тоглоомын газар шөнийн 23:00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулах боломжтой хэмээн Нийслэлийн Соёл, урлагийн газраас гаргасан журамд заажээ.
Тэгэхээр энэ газарт хэн ийм дураар авирлах эрх мэдлийг нь олгов.
Нийслэлд автомат тоглоомын газар нэрийн дор мөрийтэй тоглоом тоглуулдаг арав гаруй газар байдаг тухай эх сурвалж мэдээллээ. Мөн тэдгээрийн эрхийг олж авахын тулд 20-50 сая төгрөг төлдөг гэнэ. Хамгийн гол нь автомат тоглоомын газар ажиллуулах зөвшөөрлийг Нийслэлийн Соёл, урлагийн газраас олгодог юм байна.
Нэгэнт томчуудын гар хүрсэн л бол хэмжээлшгүй эрхтэй болдгийг энэ тоглоомын газар харуулж байна.
Гэмт этгээдүүд 40 гаруй сая төгрөг дээрэмдсэн гэхээр энэ хэмжээний мөнгөөр зөвхөн мөрийтэй тоглох боломжтой гэдгийг энгийн хүн ч мэднэ. Цаашид энэхүү хууль бус үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавихыг бид албаны хүнээс тодруулан эргэн мэдээлэх болно.
Харин сүүлийн үед гарах болсон зарим гэмт хэрэг, зөрчлүүдийг өршөөлөөр суллагдагсад үйлдэж буй нь нийгэмд аюулын харанга дэлдэж буйг илтгэнэ.
Зүгээр ч нэг хэрэг биш хүний амь нас хохирч байгаа нь харамсалтай.
Хэрэв өршөөлөөр суллагдагсдад цензур тавьж, тэдэнд хяналттай байсан бол өнөөдөр хорвоо дээр хичнээн хүн амьд сэрүүн алхалж байх юм билээ, Ерөнхийлөгч өө!!!
Б.Баргужин
www.breakingnews.mn
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Хугацаат цэргийн алба хаагчдыг бэлтгэлээр халах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа
Х.Нямбаатар: Худал гэдэг гутлаа өмсөх зуурт уул даваад явах юм аа
Үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж, аюулгүй байдлаа хангацгаая
Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Солонго-1 орон сууцны хорооллоос Нисэхийн авто зам хүртэл 570 метр авто зам барина
Гал унтраах автомашиныг усаар хангах цэгийн хяналт шалгалт үргэлжилж байна