Хар тамхи, мансуурулах бодисны хэрэглээ манай улсад сүүлийн жилүүдэд газар авсаар байгаа билээ. Урлаг соёлын одод, олны танил хүмүүс ч хар тамхины хэрэгт холбогдсон цөөнгүй тохиолдол бий. Үүний нэг жишээ бол “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал юм. Хэрэгт холбогдсон даруйдаа өөрийн гэр бүл болон фэнүүддээ хандан “Надад итгээрэй, би хэзээ ч тийм зүйл хийхээр хүн биш” хэмээн сэтгэлийн үгсээ урсгаж байсан дуучин залуу Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи хууль бусаар оруулах гэж байгаад баригдсан хэрэгт буруутгагдан Сонгинохайрхан, Баянгол, Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял авлаа. Нийгэмд, залууст муухан үлгэр дуурайлал үзүүлсэн түүнд фэнүүд нь сэтгэл гонсгор байгаа нь мэдээж.
JUNE
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна