Өнгөрсөн шөнө нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ноцтой хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооллын ... орон сууцанд зодоон болоод байна" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад тус байранд байсан нэр бүхий 10 иргэн рүү А, Б гэгч этгээдүүд хэсэг бүлэг хүмүүсийн хамт зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь халдаж, онц их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарсан байна.
Цагдаагийнхан шуурхай ажиллаж, уг хэргийг үйлдэхэд оролцсон этгээдүүдээс хоёрыг нь барьж, саатуулсан байна. Бусад этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. Гэмт хэргийг удирдаж үйлдсэн гэх А нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан нэгэн бөгөөд 2016 оны долоодугаар сард батлагдсан Өршөөлийн тухай хуульд хамрагдаж, суллагдсан нэгэн юм байна. Мөн хамтран үйлдсэн Б нь тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа уг хэргийг үйлджээ.
Тэд хэргийн газраас онц их хэмжээний буюу нэг тэрбум орчим төгрөг, нэг кг алт дээрэмджээ. Одоогоор хэргийн газраас алдагдсан эд зүйлийг хайж байгаа юм байна. Харин гэмтсэн хүмүүсийн тухайд 25-30 насны залуус байсан бөгөөд хоёр нь хүндэвтэр гэмтэл авсан байна. Тэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна