Улс орон бүр өөр өөрсдийн уламжлал, ёс заншлыг дагаж мөрдсөөр ирсэн билээ. Харин эрт дээр цагт баримталдаг байсан ёслол, журмууд нь дэндүү аймшигтай, жихүүдэс төрөм байх аж. Өнөөдөр бид та бүхэндээ бүх цагийн үеийн хамгийн аймшигтай тахилгын ёслолуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.
1Карфаген
Эрт дээр цагт оршин тогтнож байсан Карфагенчууд нь тухайн үедээ хамгийн хүчирхэг, хөрөнгө чинээтэй гэгддэг байв. Харин тэд хүн амын өсөлт, тоогоо хянах, бурхны өлмийг мялааж, хүндэтгэл үзүүлэх гэсэндээ дөнгөж төрсөн бяцхан үрсийн амийг бүрэлгэж, галд шатаадаг байв. Харин Ромчууд, Карфагенчууд эзлэхэд тэд хэдийн 2000 гаруй хүүхдийг хөнөөсөн байжээ.

2Этруск
Орчин үеийн Италийн нутаг дэвсгэрт оршин суудаг байсан Этрускчууд нь залуу халуун цустай эрчүүдийг хэрцгийгээр хөнөөж, цусыг нь бурханд залж, цогцсоор нь амьтад хооллодог байжээ. Үүнээс гадна тэдний энэхүү аймшигт үйлдлийг хорьж хориглох хүн ганц ч үгүй төдийгүй бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг байв.

3Хятад
Мэдээж Хятад улс нь хүн амын тоогоороо дэлхий нийтийг тэргүүлсээр ирсэн. Харин тэд эрт дээр цагт хүн амынхаа тоог хянах гэсэндээ бурхны нэрийг баримталж, хүмүүсийг үй олноор нь хөнөөдөг байжээ. Тэдний цогцсоор тахилга үйлдэж, баяр ёслол зохион байгуулдаг байсан гэдэг.

4Кельт
Тэд хэт их шашин шүтлэгт автаж, олон хүний амийг золионд гаргаж байжээ. Тухайн үед хүн бүр шашины боол болж, түүнийхээ төлөө амиа өгөхөөс ч буцахгүй байсан төдийгүй үүнээс болж аймшигт зан үйл, тахилгыг үйлдэж байв.

5Израйл
Маш олон судлаач, шинжээч нар эртний Израйлчууд бурхны нэр дор маш олон нялхасыг шатаасан гэж үздэг. Бурхнаас аз жаргал, үр шимийг хүсэхдээ хүүхдийг өргөл болгож, өлмий дор нь шатаадаг байсан юм. Тус аймшигт тахилгын тухай эрдэмтэд өнөө хэр нь судалсаар байна.

6Гавай
Гавайчууд цэл залуу насандаа яваа омог бардам эрсээр бурханг тахих аваас дайн, тулаанд ялалт байгуулж, олз омогтой байна хэмээн итгэдэг байсан юм. Тиймдээ ч ард иргэд дундаасаа хамгийн хүчирхэг, золбоотой эрсийг цуглуулж, тахилга үйлддэг байсан билээ. Үүгээр үл барам тахилга болгосон эрсийнхээ махыг чанаж, хүмүүст хүртээж идүүлдэг байсан аж.

7Месопотам
Тэд дайн тулаанд мордохоосоо өмнө идэр чийрэг залуусыг хөнөөж, тэдний цусаар илдээ угааж, сүр хүчийг мэдэрдэг байсан юмсанж. Энэхүү аймшигт тахилга, ёс заншлын талаар шинжээчид судалгаа явуулж байгаа юм.

8Ацтек
Эртний Ацтекүүд дайсны тулаанчид, олзны хүмүүсээ өндөр цайзын орой дээр аваачиж, тэнгэр бурханд өргөл барьц болгон тахидаг байжээ. Ингэхдээ тэд махыг нь шулж аван, болгож иддэг байсан тухай түүхийн сурвалж бичгүүдэд буулгасан байдаг билээ.

9Египет
Өн эртний түүхтэй Египетчүүд бурхан, тэнгэрийг шүтэж, тэдний хишиг буяныг хүртэж байгаадаа талархаж, хүний амиар өргөл барьдаг байжээ. Харин өргөл болж, амиа өгөх хүмүүс нь нэр төрийн хэрэг хэмээн үзэж, хэрцгийгээр хөнөөлгөдөг байсан байна. Дэндүү аймшигтай тус тахилгыг үйлдэхдээ хүмүүсийг амьдаар нь биеийг нь огтолж, үгээр хэлэхийн аргагүй өвдөлтийг мэдрүүлдэг байв.

10Инкүүд
Тэд гай гамшиг, өвчин зовлон зэргээс сэргийлэх үүднээс бурхан тэнгэрийг аргадаж дөнгөж эхээс мэндэлсэн бяцхан үрсээр тахилга үйлдэж, баяр ёслол зохион байгуулдаг байсан гэдэг. Ингэснээр байгалийн гамшиг, өлсгөлөн, өвчин тэднээс үүрд хол байж, амар тайван байдал, аз жаргалыг бэлэглэнэ гэж үздэг байсантай холбоотой.
