Буу, хутгаар зэвсэглэсэн этгээд автомат тоглоомын газарт дайран орж дээрэм хийж, танхайрсан хэрэг гарчээ. Эл хэргийг шоронгоос суллагдсан "Шош" хочит этгээд үйлдсэн байж болзошгүй бөгөөд хэрэг өчигдөр нэгдүгээр эмнэлгийн ойролцоо байрлах мөрийтэй тоглоомын газарт гарсан байна.
Сэжигтэн этгээд "Ака" буу тулгаж, тус газраас их хэмжээний мөнгө дээрэмдэж, улмаар хоёр иргэнийг хутгалж гэмтээсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнд хутгалуулж, гэмтсэн Ч, Э нар ГССҮТ-д хүргэгдэн, эмчлүүлж байгаа гэнэ.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ.
Энэ талаар эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: Eagle.MN
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна