Нэгэн үе драмын театраар овоглож асан жүжигчин Т.Хулан театраасаа гараад хоёр жил болж буй. Энэ хугацаад тэрээр нөхөртэйгөө хамтран уран бүтээл туурвиж байгаа бөгөөд “Гэрлэн дохио” олон ангит кино нь Боловсрол суваг телевизээр үзэгчдийн хүртээл болж эхлээд байгаа билээ.
УДЭТ-т найман оныг үдсэн түүнийг ажиллаж байх хугацаанд Ромео Жульетта тавигдаагүй юм. Энэ талаар Т.Хулан:
“Жульеттагийн дүрд ямар ч эмэгтэй жүжигчин тоглохыг хүсдэг нь мэдээж. Гэхдээ намайг ажиллаж байх хугацаанд ийм боломж тохиосонгүй. Гэсэн ч тоглоогүйдээ харамсаагүй.
Ямархуу Жульетта болсон бол гэж сонирхсоноос би байсан бол гэж бодох зав үнэндээ гараагүй” гэсэн юм.
“Go adventure” студийн захирал Д.Галбаяртай дэр нийлүүлээд долоо дахь жил амьдралаа бадамлуулж буй тэд гурван хүүхэдтэй. Том охиныг нь өмнөх эхнэр Н.Оюунчимэгийн хүүхэд бөгөөд өдгөө энэ бүсгүйг Аглуугийн эхнэр болсон гэдгийг үзэгчид андахгүй.
Т.Хулан нэг дүүтэй айлын том охин болохоор олуулаа байхыг хүсдэг. Улам ч илүү өнөр өтгөн айл болохыг хүсдэг тэрээр өөрөө хүндрэлтэй төрдөг болохоор үрчилж аваад өсгөчихсөн ч яахав хэмээн боддог гэнэ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ