Өнгөрсөн сард түүний “25” цомог жил хүрэхгүйн хугацаанд 10 сая хувь борлогдсон цомогт олгодог “очир эрдэнийн” зэрэгт хүрсэн юм. Өнгөрсөн жилийн 11-р сард худалдаанд гарсан түүний тус цомгийн анхны дуу болох “Hello” дуу нь маш их амжилтыг авчирсан билээ.
Ээжийн үүргийг гүйцэтгэж, уран бүтээлээсээ түр хугацаанд хөндийрөөд байсан Аделийн хувьд шинэ цомгоор эргэн ирсэн бөгөөд аялан тоглолтоо хийж байгаа билээ.
Тэрбээр тоглолтгүй үедээ гэр бүлийнхэнтэйгээ цагийн өнгөрөөх дуртай бөгөөд өнгөрөгч пүрэв гарагт хүү Анжело болон найз залуу Саймонтойгоо Торонтогийн амьтны хүрээлэнд зугаалжээ. Тайзнаас буусан үедээ элдэв будаг шунхгүй байхыг эрхэмлэдэг ёсоор Адель нүүрээ будаагүй, үсээ ардаа шуусан нь тун энгийн харагдаж байлаа.
Аделийн хувьд сайн ээж байхыг юу юунаас илүүд үздэг бөгөөд хэдий завгүй байх ч, амралтын өдрийг тусгайлан гаргаж, бяцхан хүү, найз залуутайгаа цэнгэлдэх хүрээлэн, амьтны хүрээлэн болон тоглоомын газруудаар зугаалах дуртай ажээ.



И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: WWW.ZONE.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна