Өнгөрөгч зургаадугаар сарын 27-нд Сангийн сайд асан Б.Болорын гаргасан255 тоот тушаалыг Мэргэжлийн Засгийн газар хүчингүй болгожээ.
Мөн Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэнгийн гаргасан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар авахаас татгалзсан тухай шийдвэрийг хүчингүй болгож байгаагаа “Mongolian Cupper Corporation” буюу"Монголын Зэс корпораци"-д хүргүүлсэн байна.
Ингэснээр Мэргэжлийн Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ямар нэгэн хувийн компанийн өмч биш Монголын Засгийн газарт шилжихээр болжээ.
Цаашид хэрхэхийг судалж үзнэ хэмээсэн юм. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг худалдаж авах санхүүгийн эх үүсвэрийг "нэр бүхий арилжааны банкнаас гаргасан байх тул" хуульд заасан эрхийн дагуу энэ үйл ажиллагааг шалгаж танилцуулахыг Монголбанкинд уламжилсан хэмээлээ. Энэ нь Худалдаа Хөгжлийн банк байх магадлал тун өндөр юм.
Мөн Сангийн сайд асан Б.Болорын зургаадугаар сарын 27-нд гаргасан нууцын зэрэглэлтэй тушаалыг хууль зөрчсөн байх магадлал өндөртэй хэмээн хууль, хяналтын байгууллагуудад шалгуулахаар шийдвэрлэсэн байна.
www.breakingnews.mn
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна