Нийгмийг цочроосон аймшигт хэрэг... Долоохон настай хүүгийн хоолойг боомилон үхэлд хүргэсэн онц ноцтой үйлдэл бүтэн сарын турш Монгол хүн болгоны зүрхэнд шигдэж, нулимсыг мэлтэлзүүлсэн. Тэгвэл уг хэргийг үйлдсэн иргэн Сэлэнгэ болон түүний захиалгаар хүүгийн хоолойг утасны цэнэглэгчээр боомилсон төрсөн эгч дүүсийн хүүхэд болох Барсболд (өмнө нь хулгайн давтан хэргээр хоёр жилийн тэнсэн харгалзах ялтай байсан) нарын этгээдүүд “Төрсөн эгч дүүгийн хүүхдүүд болох Сэлэнгээс 200 мянган төгрөг аваагүй, хэргийг үйлдсэний дараа өгнө гэж байсан боловч өгөөгүй” хэмээн мэдүүлэг өгчээ.
Одоогийн байдлаар хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд тодорхой байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байна гэсэн мэдээллийг сэжигтэн Барсболдын өмгөөлөгч, Дорнод аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн Ө.Батболд мэдээлжээ. Арван найман насны босгыг алхаж яваа, захиалгаар бяцхан хүүгийн амь насанд хүрсэн гэх Барсболд “Ээж ээ, намайг уучлаарай” хэмээн хүйтэн торны цаанаас нулимс урсгаж сууна. Чухам хэний нулимс урсаж, хэний бие сэтгэл насаараа тарчлаан дунд үлдэж хоцорч байгааг бузар хэрэгтнүүдийн нулимс гэрчлэхгүй биз ээ.
JUNE
PAPARATSI.MN
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна