УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ тус үйлдвэрийн мөнгөөр 49 хувийн худалдан авалт хийсэн болохыг онцолсон билээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ц.Нямдорж гишүүний “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар хийсэн мэдээлэлд намынх нь нөхөд шүүмжлэлтэй хандаж, ширүүн маргаан дэгдсэн гэх мэдээлэл гарсан юм.
Үүний дараа УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар "25 дугаар суваг" телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үеэрээ тус асуудлаар байгуулагдсан Засгийн газрын дэргэдэх ажлын хэсэг хэт удаан ажиллаж буйг шүүмжлээд амжсан. Мөн тэрээр “Надад Засгийн газрын өмнө хүлээх үүрэг хариуцлага хоёр байхгүй. Бүр санаанд нийцэхгүй, хүлээсэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж чадахгүй бол Засгийн газрыг огцруулах санал гаргах эрх нь надад байгаа” гэсэн хатуухан байр суурь илэрхийлсэн нь олны анхааралд өртөөд байгаа юм.
Эх сурвалж: Medee.MN
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна