УИХ-ын сонгууль болохоос хоёр гуравхан өдрийн өмнө гаргасан сайд асан Б.Болорын энэхүү нууц тушаалаас харахад Ц.Нямдоржийн яриад байгаа зүйл худлаа биш ажээ. Тушаалын хавсралтанд тун ноцтой зүйлүүд тусгагджээ. Үйлдвэрийн 49 хувийг эзэмших эзэд өөрчлөгдсөнөөр дүрэмд өөрчлөлт орох нь мэдээж байсан. Тэрхүү өөрчлөлтийг шууд дэмжихийг төрийн төлөөлөлд даалгасан байна. Үүнтэй холбоотойгоор ТУЗ-д байгаа гишүүдээс “азтан” Б.Шинэбаатарийг үлдээгээд бусдыг нь хуу чөлөөлөхийг үүрэгдсэн байна. Тушаалын бүхий л утга агуулгаас үзэхэд хувьцаа эзэмшигчид өөрчлөгдөж байгаатайгаар хийх ТУЗ-ийн хуралд төрийн төлөөлөл нь үндсэндээ гар өргөх л үүрэгтэй оролцох ёстой байжээ. Учир нь хоёр намын томчууд бүхнийг урьчилаад яриад тохирчихсон байсан.

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна