Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Пак Кын Хе БНАСАУ-ын иргэдэд хандан “эх орондоо ирэхийг урьсан” байна. Тэрбээр Хойд Солонгосын иргэдийн өдөр бүр нүүр тулж буй хүнд нөхцөл байдлыг ойлгож, шинэ амьдрал, итгэл найдвар хайсан хүмүүст хаалгаа онгорхой байлгана гэжээ. Пак Кын Хе зэвсэгт хүчний баярын өдрөөр хэлсэн үгэндээ “эрх чөлөө, ардчилал, хүний эрх, нийгмийн халамж бол та бүхний эдлэх ёстой үнэт зүйл” хэмээсэн байна. Мөн Пхеньян цөмийн туршилт хийсээр байвал Өмнөд Солонгос улс өөрийгөө хамгаалах арга хэмжээ авна гэсэн юм. НҮБ-Аюулгүйн зөвлөл болон олон улс Пхеньяны эсрэг хоригоо чангатгасны дээр үерийн гамшгийн улмаас иргэдийн амьдрал хүнд байгаа аж. Хойд Солонгос дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийснээр олон улсын хатуу хоригтой нүүр тулсан юм.
Өмнө нь Хойд Солонгосын нэг цэрэг хилийн зэвсэггүй бүсээр дамжин Сөүл рүү урвасан юм.
Хойд болон Өмнөд Солонгос нь 1950-1953 онд өрнөсөн дайнаас хойш 4 км урт зэвсэггүй бүсээр хоорондоо хиллэдэг билээ. Өмнө нь 2015 онд Хойд Солонгосоос зэвсэггүй бүсээр дамжин өсвөр насны хүү Өмнөд ирж байжээ.
Эх сурвалж: ВВС
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ