Дуучин П.Баярцэнгэл хаданд гарчээ


Энэ оны хавар “Боловсрол суваг” телевиз Монголдоо дэлхийд алдартай нэгэн төслийг хэрэгжүүлсэн нь “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг билээ. Уг нэвтрүүлэг цэнхэр дэлгэцээр гарч эхэлсэн цагаасаа л үзэгчдийн таашаалд хүрч, олон түмэн ээлжит дугаарыг нь үзэхээр тэсэн ядан хүлээж байсан цаг саяхан. Тэмцээний ялагчаар чадварлаг хоолойтой дуучин П.Баярцэнгэл саналын илт давуугаар тодорсныг бид мэднэ. Улмаар тэмцээний гол шагнал болох 20 сая төгрөгийг халаасалж чадсан. Угийн даруу зантай П.Баярцэнгэл шагналынхаа мөнгөнөөс буяны үйлсэд зориулахаа амлаж байсан бөгөөд үлдсэнээр нь уран бүтээлээ туурвина гэсэн юм. 

 

Тэр цагаас хойш П.Баярцэнгэлийг урьж дуулуулах гэсэн байгууллага, хамт олон, тэр ч байтугай аймаг, сумдын тоо ёстой л геометр прогрессоор өссөн билээ. Энэ зун олон сум тэгш ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Залгаад бэл бэнчинтэй олон ч хүний үр сад хурим найраа хийцгээсэн. Аливаа найр, хурим дуу хуургүйгээр төсөөлөгдөх аргагүй. Тэр тоолонд хүмүүс нэн тэргүүнд дуучин П.Баярцэнгэлийг урьж дуулуулах нь зүйтэй гэж ам нэгтэй шийдэцгээж байсан нь мэдээж. 

Наад захын жишээ л гэхэд, энэ оны долоодугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сум 90 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэхдээ П.Баярцэнгэлийг урьж дуулуулжээ. Түүнийг тус суманд хөл тавьсан даруйд ард олон бүчин авч, хүн болгон дуучин залуутай патиараа татуулах гэж дайрч алах шахсан гэнэ шүү. Мөн ая дуугаа өргөсөн П.Баярцэнгэлийг 11 удаа дахиулж “тарчлаасан” байна. 

 


Оддын өвчинд нэрвэгдээгүй дуучин залуу хүн болгонтой, тэр дундаа өөрийг нь бүчин ирэх хүүхэд багачуудтай инээд сацруулан байж заримыг нь тэврээд зургаа даруулж байжээ. 

Зун, намаржингаа хурим, найрын заллагад дарагдсан дуучин маань өдгөө “гавьяа”-ныхаа амралтыг эдэлсэн шигээ уран бүтээлийн ажилдаа орсон аж.

 



 

 

Эх сурвалж www.wikimon.mn