Жүжигчин Б.Амарсайханы эгч Б.Баярсайхан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сунгаанд өрсөлдөөд хамгийн өндөр оноо авсан гэх мэдээллийг ТАЗ-өөс өгч байгаа юм. Төрийн нарийны суудалд хэн суух вэ гэдэг асуудал яригдаж эхлэхтэй зэрэгцэн Б.Амарсайханы сонгуулийн өмнө “Би юу хийчих вэ”, “Та нар юу хийчих вэ” гэж шуугиулсан бичлэгүүдийн шагнал нь түүнд ирж байна гэх мэдээлэл гарах болсон. Тэрчлэн эгч нь томилогдохоор болсон гэх мэдээлэлтэй зэрэгцэн жүжигчин Амраа эгчийг нь дарга болгоогүй бол “би юу хийчих вэ?” гэж хашгирах байсан болов уу гэх хошин зүйл яригдаж байгаа юм. Амрааг Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар томилогдох нь гэх мэдээлэл гараад байсан ч, тэр өөрөө биш харин эгч нь ийн төрийн хүн боллоо.
Дашрамд тодотгоход, Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар Удирдах ажилтныг сонгон шалгаруулах комисс зохион байгуулсан 11 удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтын дүнг танилцуулсан байгаа. Сонгон шалгаруулалтад 19 хүн өрсөлдсөн байна. Сонгон шалгаруулалтад орсон эдгээр иргэдийн дүнг нэг бүрчлэн сонсож хэлэлцээд, өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын, Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн тухайгаа Төрийн албаны зөвлөлөөс дуулгаад байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ