“Өөрийн хүүхдээ зулбуулсан учраас долоон настай хүүг хөнөөх захиалга өгсөн гэж үү”

Admin
10 цаг 7 минутын өмнө

Дорнод аймгийн Хэрлэн сумын “Гастеллогийн нэрэмжит Улсын тэргүүний нэгдүгээр сургуул”-ийн 2010 оны төгсөлтийн ихэр охид болох Сэлэнгэ, Солонго хэмээх намхан нуруутай, авьяас чадвартай хоёр охидын нэг нь  сүүлийн өдрүүдэд  Монголыг цочирдуулсан аймшигт хэргийн эзэн болоод байна. Эцэгтэй нь ханилан суух хүслээсээ болоод долоон настай хүүг насанд хүрээгүй шахам 1998 оны хүүхдээр амийг нь хөнөөлгүүлсэн, бас ч болоогүй ээ, 200 мянган төгрөгөөр уг жигшүүрт хэргийг захиалсан гэдгийг чихээрээ сонссон хүн болгон жигшиж, амтай хүн болгоны хэлэх үг нь эвлэхгүй биз. Багаасаа аймаг, орон нутгийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцож, ихэр охид хэмээн үеийнхэн дундаа танил болсон эдгээр охид аймгийн төвөөсөө зайдуу байдаг Бунхан толгой гэдэг газар амьдардаг бөгөөд нутагтаа амьдарч байх хугацаандаа ийн хэрэгт холбогджээ. Сэлнгэ нь өөрөө хоёр настай хүүхэдтэй, нөхөргүй бөгөөд аавынхаа үеийн шахуу 50 гаруй настай Цэдэвээ гэгчтэй нууц амрагийн холбоотой байснаасаа болоод бяцхан хүүгийнх нь аминд хүрэх сэдэл төрсөн бололтой.

 

Хэрвээ хүүгийнх нь амийг хөнөөчихвөл аав нь өөртэй нь сууна гэсэн ахархан бодлоосоо болоод, өөрийнхөө эх хүн гэдгийг умартан ийн бузар хэрэг зохион байгуулсныг нь нийгэм тэр чигээрээ түгшүүртэйгээр хүлээн авсан. Овоо босгоогү бол шаазгай хаана суух вэ, мэдээж махны ченж гэгдэх Цэдэвээ болон, 24 настай Сэлэнгэ нарын нууц харилцаа монгол улсын нэгэн сайхан ирээдүйг ийн золигт гаргалаа. 200 мянган төгрөгний захиалгаар хүүгийн аминд хүрсэн 1998 оны Б гэгч нь өмнө нь хэрэг үйлдээд, тэнсэн харгалзах ял авч байх хугацаандаа дахин “хар үүл” дагуулсан хэрэгтэн боллоо. Хорь ч хүрээгүй насан дээрээ нийгмийг цочирдуулж байгаа энэ хүү, 25 нас хүрж яваа, цаашаа өсөж дэвжих боломжтой, авьяастай байсан Сэлэнгэ нарыг өмгөөлөх хүн олдох болов уу.

 

Түүнчлэн энэ бүсгүйн хүүхэд насаараа “алуурчны хүүхэд” гэсэн нэрийг зүүж, олны жигшүүр харцан дор орогнож амьдрах нь байна. Хүүгээ алдсан ээж насаараа нөхөртөө хууртаж, нууц амрагт нь хүүгээ хөнөөлгөсөн гэсэн бусдын царайнаас буруу харж амьдрах нь...  Аймгийн төвийнхөө дөрөвдүгээр байшинд амьдрах энэ айлын эзэн Цэдэвээ нь “Хан хэрлэн” хэмээх худалдааны төвд худалдаа хийн зогсдог эхнэрийнхээ нэг нүдийг сохлон танхайрч байсан ба цөөнгүй удаагийн давтан хэргийг үйлдэж байсан нэгэн гэнэ. Хамгийн сүүлийн байдлаар эх сурвалжын мэдээлж байгаагаар захиалагч Сэлэнгэ нь Цэдэвээ гэгчээс хөл хүнд болсон байсан ч 50н настай махны ченж залуу хүүхдээ гаргахгүй гэсэн шалтгаанаар эмэгтэйд гар хүрч хүүхдээ зудбахад хүргэсэн байна. Үүнд өс санасан бүсгүй ийн шийдвэр гаргасан байх магадлалтайг цагдаагийн байгуулга үргэлжлүүлэн шалгаж байна. 

 

JUNE

PAPARATSI.MN