УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ жил долоо дахь удаагаа сонгогдож, хамгийн туршлагатай улс төрчөөр тодроод буй.
Түүнийг нам дотроо хамгийн шударга үг хэлтэй хэмээн ард иргэд ихэд үнэлдэг.
Нээрээ ч чуулганы хуралдаанаар хамгийн хатуу үгсийг шидэлж, Засгийн газрынхаа хуудуутай шийдвэрүүдийг хайр найргүй шүүмжилж суугаа харагддаг.
Монголын урдаа барьдаг сайн хуульчдын нэг тэрээр нэгэн цагт Хууль зүйн сайд байхдаа "хуулийг орондоо засдаг", "түрээсийн байранд амьдардаг", "гэртээ ямар ч зурагтгүй" гэх зэргээр олон нийтийн дунд дуулиан тарьж байлаа.
Харин хамгийн сүүлийн үеийн мэдээгээр түүний хүү Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга болсон сурагтай.
Тэр ч бүү хэл эрхэм төрийн түшээ маань "G-class"-аараа өөрөө хүргэж өгсөн гэнэ. Хэрэв энэ үнэн бол төрийн алба "төрлийн алба болж буй нь" үнэний ортой ажээ.
www.breakingnews.mn
Торгууль төлүүлэх нэрээр залилан хийх оролдлого гарчээ
“Алтан цом 2026–2027” шинэ улирлын барилдаан 11 дүгээр сард эхэлнэ
Зарим нутгаар хур тунадастай, сэрүүхэн байна
Туулын хурдны замтай холбоотой шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ
Энэ 7 хоногт 896 мянган тонн нүүрс арилжаалжээ
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Олимпын эрхийн оноо олгох Их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ