Бусдын обьектод дээрэм хийхээр халдсан гурван дээрэмчнийг туниа муутай эмэгтэй зоригтой няцааж нэгийг нь хөнөөжээ. Үлдсэн хоёр нь зугтаасан байна. Энэ явдал Америкийн Жоржиа мужийн Гвинет хотод болжээ. Дэлгүүрийн менежер бүсгүй их хэмжээний шинэ бараа буусан агуулахаа харж хоносон шөнө дээрэмчид нэвтэрсэн байна.

Дээрэмчид хаалга эвдлэн орж ирээд өрөөнүүдийг нэгжин үнэт бараа эдлэл хайж эхэлжээ. Энэ үед унтаж байсан эмэгтэй босож ирэн шууд унтлагын хувцастайгаа халдагчидтай тулжээ. Зоригт бүсгүй дээрэмчдийг гэнэдүүлэн ойрын зайнаас буудаж нэгийг нь хөнөөжээ.

Үлдсэн хоёр нь амь зулбан зугтаасан байна.

Халдагчидыг няцаасны дараа эмэгтэй тайван гэгч нь 911 рүү залгажээ.

Амиа алдсан этгээд нь Атлантагаас ирсэн 28 настай Амтонио Ликс болох нь тогтоогджээ.

Зугтсан хоёр дээрэмчдийг мужийн цагдаа нар эрэн хайж байна. Орон нутгийн бүх сувгаар энэ бичлэгийг үзүүлж дээрэмчдийн талаар мэдээлэл өгөхийг иргэдээс хүсжээ.
НУУЦ.мн
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна